Хувьсал продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг өөрөө бие даасан уран бүтээлч болсон. МУСТА жүжигчин Ганцэцэгтэй хамтран "Халуун зүрх" хэмээх содон нэртэй бүтээлээ туурвиж үзэгчдийн хүртээл болгож буй. Уран бүтээлийн тал дээр үзэгчдээс сайн үнэлгээ авдаг жүжигчин бүсгүйн хувийн амьдрал тун ээдрээтэй. 

Тэрбээр өмнө нь хамтда нэг кинонд тоглож байсан жүжигчин Б.Энхтүвшинтэй хайрын романс үүсгэн олны хараанд онилогдсон. Тэд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны үеэр танилцан дотносож хөл хүнд болсон. Гэвч жүжигчин залуус үл ойлголцолд хүрч хоёр тийш болсон. Өдгөө А.Ганчимэг охиноо ганцаараа өгсөж яваа. Тэгвэл охин нь том болжээ. Олны хэл амнаас эмээж охиныхоо нүүр царайг ил гаргаад байдаггүй байсан тэрбээр энэ удаад нүүр царайг нь олноос нуулгүй инстграмм хуудсандаа нийтэлжээ. 

Д.Ана