Монголын томоохон компаниудын нүүр царайгаар тодорч, чамлахааргүй ирээдүйтэй яваа загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна. "Монгол модель" агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг билээ. Ингээд түүний гэрэл зургаас хүргэе. 

Д.Ана