-Түүний хамаарал бүхий компаниуд Зайсангийн ам болон Нүхтэд нийтдээ 15.5 га газрыг эзэмшиж байна-

Нийслэлийн  өнгөтэй өөдтэй газар болгоныг сорчлон авсан “Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд байдаг бүхий л газрын эрхийг нь хүчингүй болгож Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглах болсон тухайгаа хотын мээр С.Амарсайхан мэдэгдсэн. Тэгвэл газрын төлөөх шударга ёсыг эхлүүлж буй тэрбээр нэн түрүүнд энэ ажлыг өөрийнхөө  хамаарал бүхий “Оюуны Ундраа” компаниас эхлүүлвэл шударга ёсонд нийцэх болов уу.

Яг өнөөдөр “Улаанбаатар хотын банк” “Улаанбаатар” зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд хотын “А” зэрэглэлийн газрыг авсан шиг хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч Богдхан уулын тусгай хэрэгцээт газар нутагт орших Зайсангийн аманд нийтдээ 15,5 га газрыг  эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, дээрх банк хотын“А” зэрэглэлийн газрыг зориулалтын бусаар ашигласан бол хотын мээр С.Амарсайханы хамаарал бүхий компани ч тэдэнтэй адилхан Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа өдгөө өндөр,өндөр тансаг зэрэглэлийн үйлчилгээний төв,  тансаг зэрэглэлийн амьдрах орон сууцаа барьсан.

“Оюуны Ундраа” компани яагаад нэр бүхий компаниудын газрын төлбөрийг төлөх болов?

 

"Собт трейд" -ийн газрын төлбөрийг Оюуны Ундраа" компани төлсөн баримт

Ингээд хотын мээрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” компани яагаад “Собт трейд” ХХК, “Юко” ХХК, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газрын төлбөрүүдийг төлөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Эдгээр компаниуд бүгд 

Үргэлжлэлийг эндээс уншина уу