Шар хашлага салхины ая даасангүй
2019/06/15
Гэрэлт гудамжны алаг зам ганц борооны ая даахгүй алга болж билээ. Яг үүн шиг нийслэлийн төв зам дагуу байршуулсан замын хашлага ганц шуурганы ая даахгүй унажээ. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлж, явган зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор байршуулсан шар хашлага ганцхан шуурганы дараа газарт "хэвтэж" байна. 200 сая төгрөгөөр хийх боломжтой ажилд 800 сая төгрөг зарлагадсан шуугиан намжаагүй байтал хашлагыг бэхэлж тогтоогоогүй нь тодорхой болов. Хариуцаж, гардан гүйцэтгэсэн байгууллагууд нүгэлийн нүдийг гурилаар хуурчээ.
Б.Болд
www.Shuud.mn
Бат · 2019/06/17
Бид хууль дүрмээ биелүүлдэгсэн бол энэ шар хашаа хэрэггүйсэн малыг хашдаг одоо мал ч нэг их хашихаа болсон оронд нь өөрсдөө хашаанд ордог болж дээ бидний цөөхөн монголчуудын байгаа царай
matilda · 2019/06/16