Зэвсэгт хүчин эх орны манаа болохоос хөлсний хөдөлмөр эрхлэгч биш
2019/06/17
Хоёрхон хоног орсон борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган гол, Увс нуурын савын Хархираа гол, мөн Хэнтий нуруунаас эх авсан Туул голын түвшин хоногт 90 см хүртэл нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсан (Лүн сумын орчимд) тухай өчигдөр Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр болсон тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Мөн хот суурин газруудад үерийн аюулаас сэргийлэхийн тулд далангийн ус зайлуулах хоолойг чөлөөлөхийг орон нутгийн удирдлагуудад сануулжээ.Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн зам усанд автаж, үерийн улмаас замын байгууламжууд эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшаас хамгаалах зорилгоор замын хөдөлгөөнийг хаах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарлаа.
Өчигдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үеийн улмаас усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилыг ОБЕГ-аас зохион байгуулсан авч дөрвөн настай охиныг аварч чадсангүй. ОБЕГ-аас ирүүлсэн мэдээнээс үзвэл охин Улаанаатар-Лүнгийн чиглэлд автомашинаар зорчиж явсан бөгөөд автозамын зорчих хэсэг усанд автсан тухай дуудлага иржээ. Дуудлагаар аймгийн онцгой байдлын даргаар ахлуулсан 20 аврагч ажилласан боловч охины цогцсыг л олжээ.
Энэ бол гамшиг. Ийм хэмжээний гамшигтай Онцгой байдлын алба дангаараа тэмцэх боломжгүй. Тэр тусмаа аймгийн онцгой байдлын хэлтсийн бүх бие бүрэлдэхүүн 20 аврагч л байгаа. Улс орон бүхэлдээ үерийн аюултай бүс болчихоод байхад Онцгой байдлын албыг бүхэлд нь дайчлаад ч гамшгаас хамгаалах боломжгүй болж мэдэх л юм. Ийм үед л хэрэглэх гэж улс оронд зэвсэгт хүчин байдаг. Гамшгийн хэмжээ, хор уршиг цаашид ч нэмэгдэж болзошгүй тухай анхааруулсаар байна. Цэргийг нэг өдөр хэрэглэхийн тулд мянган өдөр тэжээдэг гэдэг байх аа. Эх орны хаана ч гал, усны гашуун зовлон гарахад иргэдтэйгээ хамт байх ёстой. Харин манай зэвсэгт хүчин хаана байна вэ?
Хамгийн сүүлд авсан мэдээллээр “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтад оролцож байгаа тухай мэдээлэгдсэн. Үүнээс ердөө долоо хоногийн өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулахтухай Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлиг гарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээ зарласан. Ингээд улсыг батлан хамгаалах ёстой зэвсэгт хүчин маань хөлсний хөдөлмөрчин анги болчихлоо. Энэ тэгээд зэвсэгт хүчний чиг үүрэг мөн үү?
Үндсэн хуулийн 11-р зүйлд “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно” гэсэн байна. Зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн. Зэвсэгт хүчин нь гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Харин манай зэвсэгт хүчин хаахна явна вэ?
Эх сурвалж: inews
Зочин · 2019/06/18
Энэ гамшигийн гээд байгаа нөхцөлд чинь ажиллах үүрэгтэй байгууллага ажилласан л байна ш дээ. Тэгээд ч онц байдал зарлаж ерөнхийлөгчийн зарлиг гарч Зэвсэгт хүчин оролцдог хуультай ш дээ. Энэ бол эцсийн эцэст УИХ-ын гишүүн Там-Очирын хийсэн ажлын л балаг гай түйтгэр шүү? Там-Очирын захиалга ч юм уу хаашаа юм бэ? Зэвсэгт хүчин авах мөнгөө авдаг хийх ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэг. Ажлын хөлсөө болохоор хөлөө хугалах шахан гүйж байж авчихаад хийх болохоор Там-Очирдоод Дамба-Очирдоод мөнгө нэмж нэхээд, хугацаа алдаад ард түмнээ тамлаад суучихдаг байдаг компани биш. Ард түмний дайсан өгөр салга Бараан-Үүл л цэргээр төмөр зам байриулах нь буруу компаниар баруулах ёстой гээд л зурагтаар уйлагнан бөнжигнөөд байсан хамсаатан нь уу?
zocnin · 2019/06/17
zewsegt xvcnin xeregtei tsagt xeregtei gazaraa baixal baix ta nar omnoos ni sanaa zowood yaxaw dee
Зочин · 2019/06/17
Яагаад цэргүүд бүтээн байгуулалтанд оролцож болохгүй гэж. Соц_н үед ч барилгын цэрэг байж л бсн. Цэрэг оюутан 10н жилийн сурагчид хүртэл САА-д очиж ажиллаж ажил сурч эх ороныхоо бүтээн байгуулалтанд оролцдог байлаа. Даанч тэр бүтээсэн бүхнийг хувьчилал нэрээр хуваагаад идчихсэн болохоос...Юм болгоныг ингэж туйлширч харлуулж болохгүй.
зориг · 2019/06/17
Тэгээд МАНАЙ ЗЭВЭГТ ХҮЧИН өөрийгөө хамгаалж чадах уу? Тэнэг юм бичих юм. яаж хамгаалах гээд байгаа нөхөр вэ? хэдэн цэргийн хаагчтай, ямар зэвсэгтэй билээ. Зүгээр худлаа эх орноо хамгаална гэж цээжээ дэлдэж байснаас бүтээн байгуулалтандаа гар бие оролцоод, давгүй цалингаа аваад явах хэрэгтэй шүү