Монголын хошин улагийн хүрээг орчин цагийн "комеди" төрлөөр өргөжүүлсэн хэсэг нөхөд бий. Тэдний нэг нь комедичин Амараа буюу Д.Амартүвшин. Тэрбээр “UB комеди” клубын зарим уран бүтээлч үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн сунгахаас татгалзаж шинэ клуб байгуулсан. Комедиан Ч.Хантүмэн, Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга, Д.Амартүвшин, Н.Амаржин нар “Comedy lab” клуб байгуулж захиралаараа Д.Амартүвшинг сонгожээ. Тун удахгүй тэд шинэхэн тоглолтоо хийх ажээ. Харин энэ удаад Амараагийн хайр гэрэлтүүлсэн бяцхан охиных нь гэрэл зургийг сонирхуулж байна. 

О.Ариун