"Шинэ үе" продакшнаас гараагаа эхлэн олонд танигдсан жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Оюунтуултай маргалдан, улмаар бие биерүүгээ халуун ус цацалцан олныг багагүй шуугиулаад авсан удаатай. Гэхдээ тэд өдгөө тус тусынхаа мөрийг хөөж урлагтаа хүчин зүтгэсээр явна. Нэлээдгүй хугацааны дараа дэлгэцийн бүтээлээр урлагтаа эргэн ирэхэд нь жүжигчин Хүрэлээ түүнд тусалсан гэдэг. Өөрийн найруулсан кинондоо тоглуулж жүжигчин Ц.Алдармааг зоригжуулсан ажээ. Ядуугийн зовлон-2 бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан тэрбээр өдгөө "Мөрөөдлийн теар"-т хүчин зүтгэж буй. Өөрийн цахим хуудсаа "бикинитэй төрхөөрөө" үе үе чимээд авдаг.

Д.Ана