Одонгийн хүүхдээ өлгийдөн авсан П.Анужин "жирэмсний хяналтад ордоггүй" гэв
2019/06/20
Монгол тулгатны 100 эрхэм нэврүүлгийн хөтлөгчөөр олны танил болсон П.Анужинг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр саяхан амаржиж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан юм. Тэгвэл П.Анужин "Мацагтан монгол" фэйсбүүк хуудсандаа, Мацагтан Монголчууддаа. Бие тулгар, нялх биетэй ижий нарт!
Яг төрөхийн өмнөх зураг. Миний хувьд их нандин дүрс. ( гэрэл сүүдрээс болоод хүзүү нүүр өөр өнгөтэй гарчээ . нүүрэнд будаг байхгүй зураг) Яагаад энэ зургийг оруулж байна вэ гэвэл, хөл хүнд байхдаа хаван хөөнгө, жингийн илүүдэлгүй тээдэг. Царай зүсэнд төдийлөн өөрчлөлт ордоггүй. За бүр тодруулан хэлвэл миний бие эмчийн хяналтанд ордоггүй төрдөг. Энэ бол сайрхаад байх зүйл биш ээ, би эрүүл биеэ бүтээсэн учир өөртөө итгэлтэй байдаг. Эрүүл бие эмнэлэгээр гүйлгээд байдаггүй юм аа...
Хөхүүл нярай, хөл хүнд ээжүүд ерөнхийдөө гурилан идэх юм аа л эрс багасгахад жин огт нэмдэггүй юм шүү! Шингэн ууж чадаж байвал шингэнээ сайн уух! Нүүрс уст хүнсээ ( гурил амттан гэх мэт) сайн чанарын олон төрлийн будаагаар сольвол өл сайн дарагдахын сацуу сүүний чанар сайжирдаг. Ээж нарт зориулсан лайвийг тусад нь өглөө эрт цагаар хийгүүштэй санагдлаа" хэмээн нийтэлжээ.
эмч · 2019/06/21
ӨӨРИЙГӨӨ САЙН МЭДДЭГ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ АМЬДРАЛЫН ТҮВШИН САЙН ИЙМ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАНД ОРОХГҮЙ ТӨРЖ БАЙНА. ГЭТЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 3 САРТАЙ БУЮУ ЭРТ ҮЕИЙН ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ БОЛГОДОГ ТЭГЭЭД БАГА БОЛ ШАХДАГ ҮҮНИЙГ ОДОО БОЛИМООР ЮМАА