Доко багш "Speed 14 хөтөлбөр"-өөр "тэсрэлт хийж байна"
2019/06/21
"Голден жим" фитнесс клубын хамт олон үргэлж цоо шинийг залуусынхаа эрүүл мэндийн төлөө зориулан санаачилдаг юм. Энэ удаад тус клубын сургалт хариуцсан захирал Ө.Долгормаа буюу Доко багш эрчимтэй жин хасах "Speed 14 хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн амжилттай анхны төгсөлтөө хийжээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүн бүр эрүүлээр жингээ хасаад зогсохгүй эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хоёрыг зөв хослуулвал хүссэндээ хүрдэг гэдгийг мэдэрсэн гэдгээ дуулгав.
"Speed 14 хөтөлбөр"-ийн талаар Ө.Долгормаа "Одоо үед хүмүүс зав чөлөө муутай болсон шүү дээ. Бид энэ хөтөлбөртөө зөвхөн дасгал хөдөлгөөнийг нь зааж хийлгүүлэхээс гадна хооллолтын зөвлөгөө өгч хүмүүсийнхээ хоолыг нь бас бэлдэж өгч байгаагаараа онцлогтой. “Speed 14” хөтөлбөр маань 2019 оны 6-р сарын 03-наас “Голден жим” фитнесс клубын төв салбар дээр “Healthy way” клубын дэргэд эхэлсэн. Одоо хүртэл хэрэгжиж байгаа. Ер нь фитнессээр хичээллэгчид хоол хүнсэн дээрээ тэр бүр анхаарахгүй зөвхөн дасгалдаа найдаад хийгээд л байдаг. Гэвч тэр ялгарч байгаа хөлсөөрөө их хэмжээний уураг, амин дэмээ алддаг гэдгийг мэддэггүй. Сүүлдээ энэ байдлаасаа болоод маш их ядарч сульдаад, шантраад бүр мөсөн болих тохиолдол элбэг байдаг. Яг энэ асуудал дээр бид анхаарч хүмүүстээ өглөө дасгалдаа ороход нь уураг өгч байгаа" гэлээ.
Уг хөтөлбөр нь 14 хоногийн зайтай үргэлжилж байгаа бөгөөд эрчимжүүлсэн сургалтаар явагддаг гэнэ. Одоогоор сургалтад хамрагдсан бүхэн хүн амжилттай сууж дуусгажээ. Анхны хөтөлбөрт хамрагдсан суралцагч хамгийн ихдээ өөхнөөсөө 5 кг хаяж чадсан аж. Өдгөө хоёрдахь сургалт 6-р сарын 17-нд эхэлжээ. "Speed 14 хөтөлбөр"-өөр тэсрэлт хийж залуусаа эрүүлжихэд хүчин зүтгэж яваа Доко багш зөвхөн дасгал хийлгүүлдэггүй тухайн хүнд өөрт нь мэдлэг мэдээлэл өгч, цаашид ч гэсэн амьдралын зөв хэв маягаар амьдрахад нь нэмэр болох зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажилладаг гэдгээ онцолсон юм.