Камертон хамтлагийнхан "Хоёр хит дуугаа дахин дуулж чадахгүйд хүрэх үү"
2019/06/21
“...Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас...” энэхүү дууг мэдэхгүй залуус ховор. Анх Камертон хамтлаг 18 нас дуугаараа анхны уран бүтээлээ сонсогч олонд толилуулсан түүхтэй. Хит болсон энэ дууны түүх нь НИКИТОН хамтлагтай салшгүй холбоотой аж. Уг хамтлагийн ая зохиогч, гоцлол дуучин Баачка буюу Б.Батчулуун нь “Титэм” хамтлагийн дуучин Тайванбатад өгч дөрвөн залуу өөрийн хэв маягаар дуулсан байдаг. Баачка ганц дуу өгөөд зогсоогүй гэнэ шүү. Мөн "Зүүд" хэмээх хит дууг Камертончуудад туурвин өгчээ.
Хэдхэн хоногийн дараа "Никитон" хамтлагийн 25 жилийн ойн баярын нүсэр тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа юм. Энэ тоглолтод Баачкагаар дуугаа бүтээлгэсэн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн тэдний төрсөн өдрийг фэнүүдтэй нь нижгэр тэмдэглэх гэнэ. Гэтэл уг тоглолтод оролцох ёстой "Камертон" хамтлагийн ахлагч "оролцохгүй" хэмээн мэдэгдсэн бололтой.
Харин нөгөө талаас хоёр хит дууных нь зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшдэг Баачка дуугаа авна хэмээн хатуурхсан гэх шуум дэгдэж эхэллээ.
дүгнэх · 2019/06/21
Болд тийм жижиг дуугаар дутахгүй ээ тоох ч үгүй.