Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Монгол залуусыг байлдан дагуулсан хэд хэдэн хөгжмийн нэвтрүүлэг гардаг байлаа. Тэдний нэг нь ТВ9 сувгийн “Umbrella”нэртэй залууст зориулсан хөгжмийн хөтөлбөр байв.

Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь М.Баянзул ажиллаж байсныг тэр үеийн үзэгчид сайн мэднэ. Түүний олон төрлийн хоббитой хэмээдэг. Хөгжмийн нэвтрүүлгээсээ гадна Дотно ФМ-ийг удирдан ажилладаг байсан бөгөөд сэтгүүл хүртэл эрхлэн гаргасан. Өдгөө  “Umbrella fashion shop” нээн ажиллуулж олон охид бүсгүйчүүдийн стил, имижд нь шинэ өнгө төрхийг нэмэх болсон ажээ.

М.Баянзул заяаны ханиараа гадаад залууг сонгосон бөгөөд охинтой болж хуримаа хүртэл хийгээд амжсан гэдэг. Энэ удаад түүний гэр бүлийн аз жаргалтай гэрэл зургаас сонирхуулж байна. 

О.Ариун