Дуучин Э.Болор-Уянгагийн "охин том болжээ"
2019/06/25
Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя
Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя гэсэн уянгалаг сайхан дууг дуулсан дуучин Эрдэнэцэцэг агсны уран бүтээлийг дуучин Э.Болор-Уянга сэргээн дуулж олны хүртээлд хүргэж байсан цаг саяхан. Тэрбээр нэг хэсэг гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн өдгөө уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж яваа. Урлагийн ганц бие ээж гэгддэг хүрээлэлд нэгдсэн нэгэн. Эмэгтэй хүн хүүхдийнхээ төлөө бүгдийг л хийж, бүтээж чаддагүй гэдгийг харуулж яваа дуучин бүсгүй нөхрөөсөө салсан талаараа "Нөхөртэйгөө таарч тохирохгүй зүйл зөндөө гардаг юм байна. Охиноо төрснөөс хойш хадмындаа хэсэг байсан. Гэвч нэг мэдэхэд л больчихсон. Үзэл бодол нийлэхгүй, бие биедээ нэг их уурласан хүмүүс байгаад, дээр нь ар гэр нь ч нөлөөлдөг юм билээ. Урлагаасаа хөндийрөөд хэдэн жил тэр хүний төлөө сэтгэл санаа бүх юмаа зориулсан. Гуньж гутраад байвал улам л доошоо орно. Өөрийнхөө дотоод ертөнцөд бүхнийг гэрэл гэгээтэйгээр цогцлоож, өөрийгөө завгүй байлгаж байж энэ бүгдийг давж гарсан. Эцэст нь ганц эрэгтэй хүнд буруу өгөх хэрэггүй, яагаад гэвэл өөрөө сонголтоо буруу хийсэн учраас. Сонголтоо зөв хийгээд, маш их тэвчээртэй байхгүй бол болдоггүй л юм байна. Тэр үеийг давж туулахад хэцүү, хэцүү гээд байвал бүр л хэцүү болно" хэмээн нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Харин өдгөө Э.Болор-Уянга хөөрхөн охиноо өсгөөд уран бүтээлээ туурвисаар явна.