Хакухогийн иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авчээ
2019/06/27
Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн. Харин түүний хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авч, ёсоор болгосон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, М.Даваажаргал нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчид уг хүсэлтээ өгсөн нь ил болж, Япон улсын хэвлэлүүдэд тэрбээр “Одоо хариугаа хүлээх л үлдсэн” хэмээн ярилцлага өгсөн байдаг.
Ийнхүү Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, зарлиг гаргаснаар Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг аж.
DR. PRADHAN · 2019/06/27