Арабын Нэгдсэн Эмират улсын ерѳнхий сайд, дэд ерѳнхийлѳгч, Дубай хотын захирагч ноён шейх Мохаммед бен Рашид Аль Мактумын эхнэр хатантан Хайя бинт аль-Хусейн нь 7настай хүү, 11 настай охины хамтаар бэлэн 40 000 000 $ биедээ аван дүрвэж Герман улсад улс тѳрийн орогнол хүсэхийн хамтаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ тавьсан байна.

45 настай уг хатантан энэ оны 2 сараас эхлэн олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон байна. Сүүлийн үед АНЭмират улсын зүгээс нэлээд хэдэн орнуудтай дипломат харилцааны асуудалтай байгаа юм.

Дүрэлзсэн уурандаа дэлбэрэх шахсан шейх эхнэрээ хүүхдүүдийн хамтаар буцаахыг Герман улсаас тулган шаардсан боловч татгалзсан хариуг ѳгчээ. Хатантанг хоёр хүүхдийн хамтаар улс тѳрийн орогнолд хамруулан хамгаалалтанд авснаа ч Германы талаас мэдэгдсэн нь хоёр улсын дипломат харилцаанд жинхэнэ асуудлыг үүсгэх магадлалтай байна хэмээн Их Британы хэвлэл мэдээллээр шуугиж байна. Уг нь тэд ИБ руу цагаачлах зорилготой байсан ч хатагтай уг улсын эрх баригчид тэднийг буцаах магадлалтай хэмээн итгэл алдарсан нь ноён шейхийн морин уралдааны том бизнес нь Англи улсад үйл ажиллагаа явуулдагтай холбоотой ажээ.

Ж.Зоригт