ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томиллоо
2019/07/03
Засгийн газар өчигдөр хуралдаж, ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилсон байна. А.Ариунболд нь МУИС-ХЗСургууль, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн аж.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа нь энэ аж.