Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг  Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ Байгалийн түүхийн музейн үзмэрийг Үлэг гүрвэлийн музей рүү зөөх юм байна.

Харин Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг засварлан уг байранд Чингис хааны музейг байгуулахаар болсон аж.