Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг дөнгөж сая хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорилоо гэсэн мэдээлэл гарав.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг хорьсон гэх мэдээллийг шүүхээс үгүйсгэв.

Одоогоор энэ хоёр хүнийг цагдан хорих шүүхийн захирамж ирээгүй. Цагдан хорих ангид ч хориогүй байгаа гэв.