Хотын даргын "тун чиг адилхан цэцгүүд"
2019/07/05
МҮОНРТ-ийн нүүр царайгаар тархлагдсан хэдэн сайхан нэвтрүүлэгчид бий. Тэдний нэг нь Б.Ичинхорлоо. Тэрбээр СУИС-ийг үеийн хэдэн нөхөдтэйгээ жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөн. Мэргэжлээрээ ганц ч дэлгэцийн бүтээлд тоглож байгаагүй сайхан бүсгүйн нэвтрүүлэгчийн төрх нь илүүтэй үзэгчдэд хоногшсон биз ээ.
Нэвтрүүлэгч болсон тухайгаа Б.Ичинхорлоо " Нэвтрүүлэгч болох хүнд хэрэгтэй суурь мэдлэгийг кино драмын ангид заадаг. Төгсөх дамжаанд байхад тайзны ярианы багш маань “Монгол телевизэд нэвтрүүлэгч шалгаруулж авч байна. Та нар очоод шалгуул” гээд манай ангийн Чимгээ, Отгонбат бид гурвыг явуулсан. Багшийнхаа зөвлөсний дагуу ирж шалгалт өгсөн. Нэлээд олон шаттай шалгалт өгч байсан санагдана. Эхний шатны шалгаруулалт нэгдүгээр сард эхэлсэн. Сарын зайтай гурван шатны шалгалт өгч тэнцэж байсан" хэмээн хуучилж байсан удаатай.
"Би сайхан гэр бүл, үр хүүхэдтэй, азтай эмэгтэй" гэдэг түүний нөхрийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэдгийг уншигчид мэднэ. Хосуудын том охин ээжтэйгээ усны дусал мэт адилхан болжээ. Ээж, охин хоёр монгол брэндийн нүүр царай болж олны нүдэнд ил гарсан юм.
Зочин · 2019/07/06
Хүн алж тоглосон нь гэдэг кино байхаа Ичинхорлоо нэвтрүүлэгч Чимгээ нар тоглодог шүү
Зочин · 2019/07/06
Тархлагдах биш дархлагдах гэх байх
zochin · 2019/07/05
yamar heregtei yum boloo ingeh ail burt l baidagshdee