Бие жижиг ч бэлчээр том хүү
2019/07/10
Увс аймгийн Тэс сумын харъяат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү
1. Уран барилдаант Улсын харцага 1989 оны могой жилийн хүйтэн өвлөөр төржээ
2. 2009 онд Увс аймгийнхаа баяр наадмын үзүүр түрүүнд төрсөн ах Мягмаржавтайгаа үлдэж үзүүрлэв
3. "Нутгаа дуурсгана" барилдаанд хамгийн олон буюу 54 барилдаанаас 47 давж бөхийн хорхойтнуудад нүдлэгдэв
4. Аймгийн заан цолтойгоосоо эхлэн заал танхимийн барилдаануудад Улс аймгийн алдар цолтой томчуудын аранга болж эхлэв
5. Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаанд Аймгийн заан Т.Баасанхүү Улсын заан цолтой дөрвөн бөхийг дараалуулан өвдөг шороодуулж түрүүлэн хатуу боорцог болохоо харуулав
6. Дархан аварга А.Сүхбатын “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг 2013 оны могой жилийн сар шинийн барилдаанд хүртэв
7. Могой жилтэй хүү 2013 оны могой жилийн наадамд Улсын заан, гарьд, арсланг өвдөг шороодуулан улсын начин цол хүртэв
8. Бие жижиг, жин хөнгөн ч өөрөөсөө хавь илүү том бөхчүүдийг уран хурц, хурдан шаламгай, эрэмгий дайчин барилдаанаар давж болдогийг үлгэрлэж яваа бөх
9. Төрсөн өдрөөрөө “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом” чансаа өндөр 128 бөхийн барилдаанд түрүүлж хэр чансаатайгаа харуулав
10. А.Сүхбат аваргын барилдааныг үнэхээр биширдэг байлаа Зодог тайлахад нь харамсаад их уйлсан хэмээн дурссан байдаг