Д.Ганзоригийн хар шүдлэн түрүүлж, Б.Нямжавын хар үрээ аман хүзүүдлээ
2019/07/10
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын шүдлэн нас морьд барианд орж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан, айргийн дөрөв, тавд улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа.
Шүдлэн насанд энэ жил 350 хурдан үрээ бүртгүүлснээс 236 нь 15 километрт шандасаа сорьсон юм.