Наадмын хуушуур 1500-2000 төгрөгийн үнэтэй байна
2019/07/11
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүйн долоон худаг болон Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа бол хул айраг 2000 төгрөг, ус ундаа 1000-4000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хуушуурны асар бүр дараалал ихтэй байгаа бөгөөд наадамчин олон хүлээж байгаад хуушуур авч идэж байна.