Их хотын шоуг "тахалсан" Х.Лхагвасүрэндээ талархая
2019/07/13
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” шоу тоглолт долдугаар сарын 11ний үдэш 21 цагт болохоор тов зарласан. Гэвч тоглолтод товлосон цагтаа эхлээгүй бөгөөд маш их удаан хүлээлгэсний эцэст техникийн саатал үүссэн гэсэн тайлбартай хөтлөгч нээж үг хэлэв.
Тус шоу нь хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдрийн тоглолтийг Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "тахалсан" юм. Учир нь уригдан ирсэн дуучид, бүжигчид олон түмэнд нэг их таалагдаагүй гэсэн. Мөн дуучдын дуу хоолойн нэг л "онцгүй" байсан. Учрыг тодруулахад тэнд байршуулсан техник нэг л сайн ажиллаж өгөхгүй байсан гэнэ билээ. Тэгэхээр таван дуу дууүлж бүхэл бүтэн хоёр цагийн тоглолтыг аварч, төв талбайдаа цугласан олныг доргиож сэтгэл тэнийн гэртээ хариулсан Лхагвасүрэндээ талархахаас өөр арга үгүй билээ. Түүнийг тайзнаа гарч ирэхээс өмнө үзэгчид "өөр сайхан төрмөл авьяастай дуучнаа гаргаарай. Хүлээж байна" гэлцэж байв. Жинхэнэ төрмөл авьяастныг гарч ирэхэд жинхэнэ утгаараа баяссан.
О.Ариун
DR. UROLOGIST · 2019/07/14