Жүдо бөхийн олимпийн аварга, дэлхийн аваргуудын "энэхүү зураг" сошиал ертөнцөд түгэж юуг өгүүлсэн талаар цэц булаалдаж байна.

Херо Баатар уг зургийг анх олонд дэлгэсэн юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар энэ удаа хөдөөгийн талд "ямар утга агуулга"-тай дүр бүтээв.  “Монголын их амар амгалан, Домогт монгол залуус” хэмээн Херо Баатар тайлбар бичжээ. Зарим нэгэн сошиалын бүтэхгүй юм сэтгэдэг нөхдүүд "хоёр эхнэртэй болохыг рекламдаж байгаа юм уу" гэх зэргээр егөөдөж сууна. Удахгүй дэлхийн аваргуудын гэрэд зургийн учиг тайлагдана биз ээ.

Наадмаар гурав давсан Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг нар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарчихсан байгаа гэнэ. Харин Япон улсад эхлэх ДАШТ-ийг Д.Сумъяа өнжих юм.

 

О.Ариун