Онцгой содон үзүүлбэрийг өгүүлсэн жүжгийн дүрийг "балетчин, уран нугараач, жүжигчин бүтээжээ"
2019/07/26
Монголд анх удаагаа диско бааранд содон бөгөөд шинэхэн жүжиг тоглогдох гэж байна. Тус жүжгийн гол дүрд нь уран нугараач Ж.Цэрэндулам, Балетчин Т.Баярцэцэг, СТА Э.Батхүү нар тогложээ.
"Варьете" нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн аж. Үгийн утга нь онцгой содон, үйлдэл, үйл хэрэг гэж монгол хэлнээ орчуулагддаг. Эрх чөлөөг эрмэлзсэн учраас урлагийн олон төрдийн нийлбэрүүд байж "Варьете" жүжгийн үнэ цэнэ оршдог гэнэ.
Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн "Саксафон" нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй "варьете" хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар зориг гарган найруулжээ.
Онцгой содон үзүүлбэрийг өгүүлсэн жүжиг нь "New marquee center"-т долдугаар сарын 31-нд нээлтээ хийж наймдугаар сарын 1, 2-нд үзэгчдийн хүртээл болно.