Ажлын байран дээр дарамтлаад байгаа хүнийг яах вэ
2019/07/28
Сайн байна уу би анх удаагаа захиа илгээж байна. Манай ажлын залуу байнга өдөж, хоргоож биед минь зөвшөөрөлгүй хүрэх юм. Би анхнаасаа нүүр өгөөгүй аймаар уурлаж хэрэлддэг. Гэтэл одоо бүүр аймаар тооохгүй шууд л хөхийг минь базаж аваад тэгээд чатаар элдэв хачин зургаа илгээнэ.
Миний удирдах ажилтан болохоор би яах ч учраа олохгүй байна. Ажлаасаа гарчих гэхээр дэвшиж яваа надад хайран санагдаад, бүүр даргадаа хэлэх гэхээр адилхан эрэгтэй хүн болохоор намайг буруугаар ойлгочих юм болов уу гэж айгаад байх юм. Сая бааасан гаригт ямар ч сууж хийх ажил байхгүй байхад намайг үлдээчихээд ажлын өрөөндөө дуудсан тэгээд элдвээр оролдоод бөгс, хөхийг минь шууд базаад минийхийг хөхөөд тавиулаад өг гээд би ч орилж чарлалаа гэж сүрдүүлж байгаад гараас нь мултарч өрөөнөөс нь арайхийж гарсан. Эхнэр хүүхэдтэй эхнэр нь бүүр 4н хүү төрүүлж өгсөн. Энэ хүнийг би яах вэ?
DR. PRADHAN.LT.COL · 2019/08/04
DR. PRADHAN · 2019/08/04
zochin · 2019/07/31
Yuun darvartsaniin um bee chamaig eleg barij bn shuud neteer taraana gj surduuleech arai shijgin um naad hun chin
Зочин · 2019/07/28
Чатаар илгээсэн зургуудыг нь эхнэр рүү нь явуулчих, эсвэл нэтээр цацчих.
зочин · 2019/07/28
Цагдаад шууд гомдол гарга.шоронд явчих юм чинь саад болно карер сүйднэ гэж бүү ай.