Топ Х.Бадамгэрэл: Өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй хүнийг аальгүй гэхээс илүү арчаатай
2019/07/28
Топ моделийн титмийн эзэн болохын төлөө олон загвар өмсөгчид олон жил бэлддэг гэдэг. Хамаг л хүч хөдөлмөрөө зарцуулж энэ титмийн эзэн болсон эмэгтэй бол Х.Бадамгэрэл. Тэрбээр өдгөө өөрийн загврын агентлагийг байгуулж олон залуусыг модель болоход нь тусалдаг гэнэ билээ.
Х.Бадамгэрэл өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй хүнийг аальгүй гэхээс илүү арчаатай байна гэж боддог. Aль алинаа амжуулаад яваа олон мундаг бүсгүйчүүдээс бид суралцаж болно. Гоё сайхан байх өөрийгөө яаж авч явахаа мэддэг байна гэдэг хөнгөхөн ойлголт биш энэ нь ихээхэн хөдөлмөр зүтгэл шаарддаг учраас болж өгвөл суралцаж боломж гарвал хөгжиж, уншиж, судалж байвал болоод явчихна. Yргэлж өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өөртөө цаг гаргаж тууштай байж өөрчлөгдөж суралцахыг чухалд үзээрэй хэмээв.
О.Ариун