Жүжигчин Б.Навчаагийн "гүнжүүд" /фото/
2019/07/28
“Хэцүү анги”, “Помогите нам”, “Би эмэгтэй хүн”, “Гоёлын даашинз”, “Рашаантын 18”, “Ларьдма” зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Б.Навчааг танихгүй үзэгч гэж үгүй. Харин түүний хувийн амьдрал тийм ч тогтвортой биш. Анхны нөхөр нь жүжигчин бүсгүйд хайраар дутааж, гар хүрдэг байсан талаар тэрбээр нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан.
Тэгвэл дөчин насны босго давсан хойноо жинхэнэ хайр дурлалтайгаа учирч, хоёр дахь амьдралаа зохиож, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн юм. Харин нөхрийнхөө талаар “Эцэг нь хэн бэ л гэх юм. Хэн ч байсан яахав дээ. Ямар ч байсан хүний нөхрийг булааж, хүүхдийн нулимсаар амьдарсангүй” гэсэн байдаг.