Гольфийн хоббитой Сү.Батболдын хүү Самадийн гэрэл зургаас
2019/07/30
Ерөнхий сайд асан Сү.Батболдынх таван хүүхэдтэй. Тэрбээр 1990 онд Лондон хотын бизнесийн удирдлагын их сургуулийг төгссөн анхны монгол оюутан болж байсан гэдэг. Харин түүний том хүү Б.Баттүшиг нь Харвардын бизнесийн их сургуулийг төгсөж, мастер хамгаалсан мөн л анхны монгол оюутан болсон гээд сонихон түүхтэй айл.
Сү.Батболдын хоёр дахь хүү Самади Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн нэгэн гэгддэг. Өдгөөг хүртэл ганц бие яваа тэрбээр гольф тоглох хоббитой гэнэ билээ. “Turkish airlines” авиа компаниас зохион байгуулсан сонирхогчийн гольфийн тэмцээнд түрүүлж, Туркт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлж оролцох тамирчнаар тодроод авсан сүйхээтэй залуу.
О.Ариун