Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Туул гол Лүн, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд  үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна.

Мөн Үүр, Туул, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн, Идэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см давсан хэвээр  байна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс