Говь ХК ХАБ хангаагүйгээс ажилтан нь амиа алдсан
2019/08/08
Долоодугаар сарын 23-ны өдөр “Говь” ХК-ийн сантехникийн засварчин ажилтай 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг хэргийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ.
Харин талийгаач Л-ын ар гэрийнхнээс хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар лавлахад,
“Хэрэг мөрдөн шалгалт дуусах шатандаа яваа, хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ хангаагүй компанид хариуцлага мэдээж тооцно. ХАБ-аас болж хүний амь эрсэдчихээд байхад өөрсдийгөө өмөөрч хамгаалаад байдаг бусад компани шиг “Говь” ХК өөрсдийгөө өмөөрсөн зүйл хийлгүй, уучлалт гуйж, долоо хоног бүр ном хуруулж байгаа нь авууштай л юм. Өөр мэдээлэл өгч чадахгүй нь” хэмээн ярьжээ