Мисс Б.Бадамцэцэг МҮОНТВ-ийн бүтээл ”Хэцүү анги” кинонд тоглож олонд танигдаад удаагүй байхдаа миссийн титэм зүүж хувийн карьерээ чамгүй өргөсөн нэгэн.  “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил болсон мисс бүсгүй АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй болсон. Өдгөө шүдний эмчээрээ ажиллаж буй. 

Хосууд одоогоос хоёр жилийн өмнө хүүтэй болж, дээрх хөл хүнд гэрэл зургийг олонд сонирхуулж байсан юм. Тэгвэл тэд хэдхэн хоногийн өмнө хоёр дахь үрээ өлгийдөн авсан байна. Б.Бадамцэцэг өөрийн үзэсгэлэнт зургаа дэлгэж, охин үрээ төрүүллээ, ингээд дөрвүүлээ боллоо хэмээжээ.

Д.Ана