Фото: Уламжлалт эмчилгээнд нэвтэрсэн дэвшилтэд технологитой танилц
2019/08/17
"Ариун Лотус" сувилал нь Орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлж эмчилгээндээ ашиглаж байна.
Тус сувилал нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрлөө авчээ. Өдгөө 50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангасан цэвэр, тохилог орчинг бүрдүүлжээ.
"Ариун Лотус" сувилал нь ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчилдэг бөгөөд ахмад настнууд халамжаар хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой гэдгийг дуулгая.
Та бүхэндээ энэ удаад тус сувиллын газрын уламжлалт эмчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж байгаа дэвшилтэд технологиос танилцуулъя.
Тухайлбал, энэхүү аппарат нь Хүний биеийн балансыг тэнцвэржүүлэх аппарат:
-Эмэгтэйчүүдийн төрсний дараах ерөнхий биеийн баланс алдагдлыг тэнцвэржүүлнэ.
-Хуримтлагдсанядаргаа, стрессийг тайлна.
-Хэвлийн булчинг өдөөж, гэдсийг цочроосноор биеийн балансыг тэнцвэржүүлэх дасгал сунгалт болж, цусны эргэлтийг сайжруулна.
Дараах төрлийн хүмүүсийг энэхүү аппаратыг хэрэглэхийг зөвлөж байна.
-Ихэвчлэн зогсож ажилладаг эсвэл суугаа ажил хийдэг,
-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс,
-Удаан хугацааны турш жолоо барьдаг,
-Өндөр өсгийтэй гутал үргэлж өмсдөг эмэгтэйчүүд,
- Үе мөч өвддөг
-Ухаалаг утас үргэлж хэрэглэдэг
-Нойрондоо муу, нойр сэрвэлздэг
-Ажлын ачаалал ихтэй, цаг зав муутай, дасгал хийж амждаггүй
-Биеийн жингийн илүүдлээс болжээ.
Энгийн дасгал хийхэд амархан ядардаг
-Тамир тэнхээ муутай өндөр настай хүмүүст хэрэглэнэ.
Холбогдох утас: 7017-0141, 9924-2640, 88828287
Фэйсбүүк хуудас: Ariun Lotus suvilal
-
1Шар тосон туяан эмчилгээ хийлгэж байна.
-
2Шар зосон туяан эмчилгээ бүхий төөнүүрийн сандал: •Бодисын солилцоо сайжирна •Өвдөлт намдаана •Тайвшруулж, стрессийг бууруулах •Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах •Мэдрэлийн гаралтай өвчнийг анагаах •Үе мөчний өвчнийг эдгээх •Даралтыг тогтворжуулах •Цусны эргэлтийг сайжруулж, даралт тогтворжуулах •Эмэгтэйчүүдийн үргүйдэл болон бүхий л хүйтнээс шалтгаалах өвчнүүдэд нэн тустай төхөөрөмж юм.
-
3Зэс бумба: Энэхүү бумба нь дулааны хүчийг өөртөө хадгалдаг учраас цусан хангамжийг сайжруулдаг.
-
4
-
5Бумба: Хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулна, Хуян,шар ус тараана, цусан хангамжийг нэмэгдүүлнэ. Мөн арьсны нүх сүвийг нээж, хорыг гадагшлуулна. Арьсны гүнд зогсонгишсон цусыг арьсны гадаргуугаар гадагшлуулан зайлуулна.
-
6Хаш чулуун ор: Хаш Чулуу нь хүний биед хэрэгтэй олон элементээр баялаг бөгөөд кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэс чулуу юм. Үүнийг 300 метрийн газрын гүнээс гаргаж авдаг. Ийм учраас хаш чулуу хүний биед цусыг төлжүүлэх, ясыгбэхжүүлэх, булчин шөрмөсийг суллладаг. Мөн бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг.
-
7Хүний биеийн балансыг тэнцвэржүүлэх аппарат: -Эмэгтэйчүүдийн төрсний дараах ерөнхий биеийн баланс алдагдлыг тэнцвэржүүлнэ. -Хуримтлагдсанядаргаа, стрессийг тайлна. -Хэвлийн булчинг өдөөж, гэдсийг цочроосноор биеийн балансыг тэнцвэржүүлэх дасгал сунгалт болж, цусны эргэлтийг сайжруулна. Дараах төрлийн хүмүүсийг энэхүү аппаратыг хэрэглэхийг зөвлөж байна. -Ихэвчлэн зогсож ажилладаг эсвэл суугаа ажил хийдэг, -Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, -Удаан хугацааны турш жолоо барьдаг, -Өндөр өсгийтэй гутал үргэлж өмсдөг эмэгтэйчүүд, -Үе мөч өвддөг -Ухаалаг утас үргэлж хэрэглэдэг -Нойрондоо муу, нойр сэрвэлздэг -Ажлын ачаалал ихтэй, цаг зав муутай, дасгал хийж амждаггүй -Биеийн жингийн илүүдлээс болжээ. Энгийн дасгал хийхэд амархан ядардаг -Тамир тэнхээ муутай өндөр настай хүмүүс.
-
8Давсан зам: Даралт буулгана, хаван бууруулна, биеийг чийрэгжүүлнэ, толгой, хүзүү, цээжний өвдөлтийг намдааж, бөөрний тамирыг сайжруулж, шээсний ялгаралтыг нэмэгдүүлнэ.
-
9Массажны сандал
-
10Хөлийн массажны амппарат: Хөлийн уланд массаж иллэг хийж өгсөнөөр физолиогийн маш нарийн процессийг өдөөж өгдөг бөгөөд төв мэдрэлийн системд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хөлний массаж хийхэд бие организмд 3 төрлийн мэдрэмж төрнө.Үүнд: • Мэдрэлийн тайвширалд орох • Бүхбиеийн алжаал тайлагдах Дотор эрхтэнүүдийн ажиллагаа сэргэх зэрэг давуу талуудтай.
-
11Увч: Бүх төрлийн шарх, үрэвслийг шарж, өвчин намдаах, хоргүйжүүлэх үйлчилгээтэй.
-
12
-
13Цахилгаан бумба: Бумба тавих засал нь Хятадын уламжлалт эмчилгээний арга юм. Бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж тэр хэсэгт цус ихээр "хуруулдаг" гэж хэлж болно.Үүний үр дүнд хүйтэн хийг арилгаж, судлыг цэвэрлэн, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хавдар хөөн өдөлтийг намдаана. Мөн хүний биеийн арга билгийн тэнцвэрийг зохицуулан ядаргаа тайлж, бие махбодыг сайжруулдаг. Үүнээс гадна маш олон үйлчилгээг үзүүлдэг аж.
-
14Хэт улаан туяаны аппарат: Үе мөчний өвчний үед хэсэг газрын дулааныг нэмэгдүүлж өвчин намдаан үрэвсэл дарах үйлчилгээтэй.
-
15Утлагын аппарат: Уушгины багтраа, гуурсан хоолойн үрэвслийн үед хэрэглэнэ.
-
16Электро порез: Эмийн бодисыг арьсны гадаргуунд шингээж өвчин намдаах, булчин чангаруулахүйлчилгээтэй Элэг уушиг, эмэгтэйчүүд өвчин зэрэг өвчний үед хэрэглэгдэнэ.
-
17Хүчил төрөгчийн аппарат: Хүчил төрөгчийн коктейль гаргагч Зүрх судасны өвчтэй хүн, ахмад настнуудын биеийн байдлыг дээрдүүлж, цусандах холестерины хэмжээг бууруулж, дархлааг сайжруулахаас гадна биеийн эд эсийн нөхөн төлжилт зөв зүйтэй явагдаж өвчний эдгэрэлт түргэснэ.
-
18Био энергийн массажны аппарат: -Биологийн идэвхитэй цэгүүдэд хүрч үйлчилснээр биеийн эд эс энергийг сэргээж, дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. - Өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулна. - Өвчин намдаах, эрүүлжүүлэх, хөгшрөлтийг удаашруулах, залуужуулах, залуу насаа хадгалах зорилгоор хэрэглэнэ. - Хорт бодисыг гадагшлуулснаар цусны эргэлт сайжирна. - Бодисын солилцоог сайжруулснаар цэвэршилтийн хам шинжийг дарангуйлна. - Эд эсийг идэвхижүүлж, дархлааг дээшлүүлэн, хүний биеийн байгалиасаа өөрийгөө эмчлэх чадварыг нэмэгдүүлнэ. - Мэдрэлийн системийг тэнцвэржүүлж, нойргүйдлийг зохицуулна. - Дотоод шүүрлийг зохицуулж, биеийг галбиржуулан, тураах үйлчилгээг үзүүлнэ. Арьсны гоо сайханд нөлөөлнө. Дараах зовиуртай хүмүүст хэрэглэнэ: -Үе мөчний бүх төрлийн өвчин: -Хүзүү, нуруу, бүсэлхий, өвдөг тохой, мөр болон бусад үе -Үе мөчний мурийлт, саажилт -Үе мөчний үрэвсэл, шохойжилт, зөөлөн эдийн няцрал, бэртэл, ясны гэмтэл Хоол боловсруулах эрхтний өвчин: -Ходоод, гэдэсний архаг үрэвсэл, шархлаа -Хоолны дуршил буурах Мэдрэлийн системийн өвчин: -Архаг нойргүйдэл -Архаг ядаргаа -Толгой эргэх, дүүрэх -Чих шуугих Бага таазны эрхтэнүүдийн өвчлөл: -Түрүү булчирхайн үрэвсэл, томролт -Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, саатах -Умай өндгөвчний үрэвсэл, цэвэршилтийн хам шинж -Тархи, зүрх судасны өвчин: -Даралт ихсэх -Цусан дахь өөх ихсэх -Чихрийн шижин -Харвалтын дараах их үндрэл, ой санамжаа алдах -Төрөл бүрийн шигдээс өвчин -Арьсны харшил, загатнаа, ядаргаа
USD BANK · 2019/08/17