Оросын ерөнхийлөгч асан Борис Ельцин Владимир Путиныг ерөнхий сайдаар томилож өргөн олонд танил болсноос хойш 20 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Энэ ойг АНУ, Их Британи, Герман, Япон болон дэлхийн бусад орны олон хэвлэлүүд тэмдэглэжээ.

1999 оны наймдугаар сарын 9-нд Ельцин телевизээр олон нийтэд хандахдаа Путиныг "нийгмийг нэгтгэж чадах", 2000 онд явуулахаар товлосон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа "реформыг цааш үргэлжүүлэх" лидер хэмээн нэрлэсэн юм. Ельцин удалгүй, ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаасаа өмнө 2000 оны 3-р сард хийх, энэ сонгуульд Путин ялах нөхцлийг хангаад бас хугацаанаасаа өмнө өөрийн суудлаа орхисон билээ. Үүнээс өмнө хүмүүс тэр бүр мэдэхгүй байсан Путины эрчимтэй өгсөлт олон хүнийг цочирдуулж, шинжээчдийн хүрээний ихэнх нь “Путин гэж хэн бэ?" гэсэн асуулт тавих болсон билээ. Энэ асуултад хариу болгон Оросыг судалдаг Америкийн тэргүүлэх шинжээчид болон бусад орны нэр хүнд бүхий нэлээд судлаачдын хэлж бичиж байсныг Оросын "Гадаадын Хэвлэл Мэдээллийн Хэрэгслэл" сайтад нийтэлжээ. Тэдгээрийг дор толилуулж байна.

 

Путины  зорилго (стратеги) ертөнцийг үзэх үзэл баримтлал

 

ТОМАС ГРЭМ: 18 жилийн өмнө тэр (Путин) засагт гарч ирсэн бөгөөд түүний үндсэн зорилго нь өөрийн эх орондоо их гүрний байр суурийг буцаан авчрах явдал байлаа. Тэрээр олон улсын ажил хэрэгт Оросыг бодлого, агуулга, бүтэцийг тодорхойлогч цөөн орны нэг байлгахыг эрмэлзсэн. Москвагийн оролцоогүйгээр глобаль нэг ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй байхыг Путин хүссэн билээ. Энэ талаар тэр жинтэй амжилт олж чадсан юм.

 

(Файнэншл Таймс. 2017.12.17)

 

АНЖЕЛА СТЕНТ: Дэлхийн тавцан дээр Оросын байр суурийг сэргээн босгохыг болон хор хөнөөл авчирсан гэж тэрээр боддог 90-ээд оны үеийн өвийг арилгахыг хичээдэг ерөнхийлөгч Путины хувьд ЗХУ байсан бол АНУ, Оростой яаж харилцах байсан тэр хэмжээнд одоогийн Оростой харилцах нь чухал. Энэ нь Вашингтон түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг бөгөөд нэгдүгээрт, бүрэн тусгаар аугаа гүрэн, харьцангуй хязгаарлагдмал тусгаар тогтнол бүхий сулхан хөршүүд байх. Хоёрдугаарт, Америктай бүрэн тэгш эрхтэй орны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ашиг сонирхолд нь хүндэтгэлтэй ханддаг байх явдал юм. Путины идеаль бол АНУ, Орос, Хятад улсууд өөрийн нөлөөний хүрээнд дэлхийг хуваажавсан, Ялтын гурван талын шинэ гэрээ байгуулах хүсэл байхсан билээ.

 

(Нэшнл Интерест. 2017.8.17)

 

ГЕНРИ КИССИНЖЕР: Олон улсын бодлогын талаарх Путины үзэл бодлыг зохиолч Ф,еодор Достоевскийнхтэй адилтгаж болох бөгөөд түүний үзлийн залгамжлал юм. Үүнд 1880 онд түүний хэлсэн үг жишээ болно. Тэрээр Орос зан төрөхийн чанар дээр үндэслэсэн аугаа Орос оюун санааг сэргээхийг тэгэхэд уриалсан бөгөөд түүний уриаг XX зууны төгсгөл үед Александр Солженицын залган авсан юм. Оросоос хөөгдөөд амьдарч байсан Вермонтоос Солженицын буцаж ирээд, Оросоос "шахагдсан" ард түмнээ аврахыг уриалсан билээ. Путин өөрийнх нь бодлоор Оросыг 300 жилийн турш дарж байхыгоролдож ирсэн Барууны үйл ажиллагааны эсрэг энэ л оюун санаагаар ажиллаж байна.

 

(СарХ. 2017.8.2)

 

КЛИФФОРД ГЭДДИ: “Путины хувьд ерөнхийлөгчийн эхэн үедээ, 1999 оны 12-р сард тэргүүн байранд тавьж байсан тэр л зүйлс нь өнөөдөр хэвээр байна. Түүний стратегийн гол зорилго өөрийн нь хувь ашиг сонирхол болон түүний системийн ашиг сонирхолтой нягт холбогдсон Оросын ашиг сонирхлыг хамгаалах явдал бөгөөд одоо эдгээр нь үл салах нэгдэлд байна.

 

(Брукингс. 2017.1.13)

 

ГРЭМ ЭЛЛИСОН: Оростой ажил хэрэг явуулах нь аюултай, хүнд хэцүү, байнга урам хугарахад хүргэдэг гэдгийг бүгд мэднэ. Путин бол аюулгүй байдлын хорооны (КГБ) хүн. Ертөнцийг харах түүний үзэл, энэ үзэлд Оросын эзлэх байр суурь бүүр тагнуулын шуурхай апбанд байхад нь төлөвшсөн юм. ЗХУ-ын задралыг XX зууны "геополитикийн аугаа сүйрэл" гэж үздэг түүний хувьд энэ задрал зүрх сэтгэлд нь гүн шарх үлдээсэн

билээ. Чин сэтгэлээсээ эх оронч тэрээр иргэд нь омогшин бахархах аугаа гурний байранд Оросыг аваачих шийдвэр төгс байдаг. Тэрээр хатуу ширүүн тоглоом тоглоход бэлэн, нэн хүчирхэг цэргийн чадавх бий болгосон агаад шаардлага тулгарсан үед түүнээ хэрэглэхээс огт буцахгүй хүн. Ямарваа үл хүндэтгэх шинж тэмдэг илэрэхэд Путин онцгой эмзэг ханддаг. Гэлээ ч гэсэн тэрээр өөрийн зорилгыг мөрдлөг болгож, өөрийгөө хүчтэй, прагматик стратеги сэтгэлгээтэй удирдагч гэдгээр харуулдаг бөгөөд бүр сул, муу хөзрөөр ухаалаг тоглож, илт давуу нэгнийг хождог билээ.

 

(Нэншнл Интерест. 2016.12.18)

 

ГЕНРИ КИССИНЖЕР: Путин бол өөрөө хэрхэн харж байгаагаараа Оросын түүхийн дотоод холбоог гайхалтай мэдэрдэг... Тэрээр Оросын ашиг сонирхолд, түүнийг хэрхэн ойлгож, юу гэж бодож байгаа тэр л байдлаар нь сэтгзлийн ямар ч хөдлөлгүйгээр ханддаг бөгөөд зарим гайхамшигтай онцлогуудыг эзэмшсэн хүн. Түүний хувьд Оросын адилсал маш чухал. Учир нь коммунизм сүйрсний улмаас Орос өөрийн түүхийн бараг 300 жилийг апдсан бөгөөд түүний ухамсарт үүсдэг "Орос гэж юу вэ?" гэдэг асуудал маш чухал юм. Харин ийм асуудал бидэнд хэзээ ч байгаагүй.

 

("Си.Би-Эс" телевиз 2016.12.)

 

...Путин 2012 онд ерөнхийлөгчийн суудалд эргэж ирсэн үеэс "перезагрузка" бүтэлгүйтлээр төгсөх нь зайлшгүй болсон. Путиныг ойлгохын тулд "Майн Кампф"-ыг (Гитлерийн "миний тэмцэл" ном) биш Достоевскийг унших хэрэгтэй. Тэрээр Орос хэзээ хэзээнээс сул, мэдээж АНУ-гаас бүр сул гэдгийг мэднэ. Путин бол олон зууны турш хүчирхэг Импер гэдгээ харуулж ирсэн, дараа нь СССР нуран унасны хойно 300 жилийн Империйн түүхээ алдсан тэр орны тэргүүн.

 

Орос өөрийн хил хязгаарын хэсэг бүрт стратеги аюул заналтай тулгарч байна. Хятадтай хиллэх хэсэг дэх хүн ам зүйн аймшиг, мөн энэ урт хилийнхээ өмнөд хэсэг дэх хэт даврагч Исламын үзэл суртлын аймшиг, баруун хил дээр бас л Европын аюул. Үүнийг Москва түүхэн өдөөн дуудалт гэж үзэж байгаа юм. Орос, аугаа гүрэн гэдгээ хүлээн зөвшөөрөхийг, АНУ ноёрхож байгаа дэлхийн дэг журамд өршөөл гуйгч биш, харин түүнтэй адил тэгш байхыг хүсэж байна.

 

(“Атлантик”. 2016.11.10)

 

ФИОНА ХИЛЛ: “Путины бодлоор Оросын хувьд гол аюул нь Орос дотроо байгаа бөгөөд одоо оршин буй зөрчил, санал зөрөлдөөнийг хурцатгах, түүнийг өөрсдийн ашиг сонирхолд ашиглахын тулд Баруунаас энд нэвтрүүлсэн Трояны морь, тавдугаар цуваа мөн. Оросын хуучинимпер ба ЗөвлөлтХолбоотУлсын олон үндэстэн ястан, олон конфесионал бүрэлдэхүүн нь Оросуудын ертөнцийг үзэх үзлээр бол газар нутгийн хувьд хүчирхэгийг илтгэх боловч улс төрийн хувьд ямагт сул тал нь байсан. Элитүүд хоорондын энэ бүх тэмцлээс болж СССР эмзэг байв. Энэ нь дайнд татагдан орох үе дэх салан тусгаарлах тэмцэл, ард түмний бослогоос болж Оросын импер задран унаж байсантай яг адил юм. Путины бодлоор, тохиолдол болгонд, Барууныхан-Герман дэлхийн нэгдүгээр дайны үед, АНУ хүйтэн дайны жилүүдэд, дотоодын энэ хямрал зөрчлийг үлэмж биетнийг өвдөг сөхрүүлэх нэг хэрэгслэл болгон ашиглаж ирсэн юм... (Бюллетень учёных-атомшиков. 2016.4.13)...дэглэмийг хүчээр өөрчлөхөд Путин дургүй бөгөөд энэ тухайд шийдмэг, тууштай, хатуу ханддаг.

Путин яагаад Асадад (Сирийн ерөнхийлөгч) тийм тууштай дэмжлэг үзүүлэв? Эхлээд харахад, Сирид зэвсэг нийлүүлэх нь ашигтай, газрын дундад тэнгисийн Тортус боомт дахь тэнгисийн цэргийн баазад нэвтрэх хүслээс Орос хараат мэт санагдана. Гэвч энэ бол үл ялих, билэг тэмдгийн төдий зүйл. Үнэн хэрэг дээр бол улс задран унахаас Путин айхдаа Асадын дэглэмийг дэмжсэн юм.

 

Ийм айдсыг тэр хойд Кавказ дахь Чечений Бүгд Найрамдах Улс Оросоос салан тусгаарлах оролдлого хийх үед хурцаар мэдэрсэн билээ. 1999 -2009 оны цус урсгасан иргэний, терроризмын эсрэг ажиллагааны үед дээрхи оролдлогыг хатуу ширүүнээр дарсан юм.

 

(Форин Афферс. 2013.3.25)

 

СТЕВИН ПАЙФЕР: Владимир Путин худал ярьж байна. Ичгүүргүй, нээлттэй. Бодоход тэр үүндээ харамсдаггүй бололтой... Путин хэдийгээр үнэн байдлыг гуйвуулдаг ч гэсэн тэрээр бүх зарлага, ашгийг нарийн тооцоолдог ухаалаг тоглогч мөн. Барууны зорилго бол гэрээ хэлэлцээрийг тэр дагаж мөрддөг сонирхолтой байхаар төлөвлөх явдал чухал.

 

(Си-Эн-Эн.2005.3.20)

 

ТИМОТИ КОДТОН: Улс орон өөрийн эв нэгдэл, бүрэн бүтэн байдал, тогтвортой байдлыг хангахын тулд үр ашигтай төр байх ёстой гэдэг уламжилж тогтсон үзэл оршдог. Энэ бол Путиний гол итгэл үнэмшил. Бусад бүх ажил хэрэгтээ тэр энэ зарчмыг удирдлага болгодог. Тэрээр энэ зарчмаа ихээхэн хэмжээгээр хэрэгжүүлж ирсэн юм.

 

(RТ-ярилцлага. 2014.6.20)

 

ЛЕОН АРОН: Путин 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 1991 онд Зөвлөлт Улсын апдсан эдийн засаг, улс төр, геостратегийн идэвхийг сэргээх зорилго тавьсан. Хэдийгээр Путины амнаас ийм үг бараг гарч байгаагүй боловч тэрээр энэ зорилгыг эрс шийдэмгий тууштай тасралтгүй мөрдөж ирсэн бөгөөд үүнийг Путины номлол гэж бүрэн хэлж болно.

 

(Форин Афферс. 2015.3.8)

 

КЛИФФОРД ГЭДДИ: “Орост хүмүүс улсдаа үйлчлэхийн тулд амьдардаг. Тэдэнд эрх бол хоёрдугаар асуудал. Путин кремльд ирсэн анхны өдрөөсөө л улс орноо сэргээн босгох, бэхжүүлэх зорилт тавьж түүндээ амжилт олж ирсэн. Тэрээр Оросын Үндсэн үнэт зүйлсийг дахин нээж нийгэмд эргүүлэн өгч, түүхэн уламжлалд шинэ түлхэц өгсний дээр Барууны хийсвэр загварыг сохроор хуулахаас татгалзсан юм.

 

(Форин Полиси, 2013.2.15)

 

Өнөөдөр Путиний хэлэх дуртай ишлэл бол "бидэнд аугаа донсолгоо хэрэггүй, аугаа Орос л хэрэгтэй” гэсэн үг юм. Энэ бол 1907 онд тэр үеийн ерөнхий сайд Столыпин Думын депутатуудад  шүүмжлэлтэй хандан “Ноёд оо, та нарт аугаа донсолгоо хэрэгтэй, харин бидэнд бол аугаа Орос хэрэгтэй" гэсэн алдарт хэллэгийн бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар мөн.

 

(Нэшнл Интерест. 2012.01.04)

 

ГРЭМ ЭЛЛИСОН: “Хэрэв ирээдүйг, наад зах нь ойрын ирээдүйг харах юм бол хэрэв түүний ярьж байгаа зүйлийг тооцох, мэдэгдлийг нь анхааралтай унших юм бол, түүний компанит ажил хэрхэн явагдаж байгааг харах юм бол үнэхээр маш реалист, маш прагматик, ер нь л реализмын хүн гэдэг нь мэдэгдэх болно. Өөрийн зорилгод хүрэхийн төлөөх түүний үйл ажиллагаанд үзэл суртлын эсвэл зарчмын гэх шинж тэмдэг үл ажиглагдана. Оросын тухайд түүний амбиц бүхий төлөвлөгөө нь мөн чанартаа орчин үеийн, аядуу бөгөөд чухамхүү Орос сүйрэлд унахгүй, ядуу орны тоонд багтахгүй байх тал дээр амжилт олох явдап мөн. Үүний тулд Орос дэлхийн нэг хэсэг, дэлхийн эдийн засгийн нэг хэсэг байх ёстой гэдгийгтэр ойлгодог. Иймээс, хэрэв түүний ерөнхийлөгчийн байр суурь нь энэ зарчим дээр энэ философи дээр үндэслэж байгаа бол Баруун үнэхээр түүнтэй ажил хэрэг явуулж болох хүн гэж би бодож байна.

 

(Эн-Пи-Ар.2000.3.27)

 

Зарим хэвлэлүүдэд нийтлэгдсэн  материалтай холбогдуулаад уншигчид нь бас янз бүрийн тайлбар хийжээ. "Уолл-стрит" сэтгүүлд нийтпэгдсэн "Путин жудоч болохоос шатарчин биш" өгүүллийн тухайд уншигчдын ирүүлсэн зарим тайлбарыг дурьдая. Энэ өгүүллийг Жоржтауны их сургуулийн Орос судлалын төвийн захирал Анжел Стент бичсэн аж.

 

АНЖЕЛ СТЕНТ: Путин 20 жилийн турш өөрийгөө жудогийн жинхэнэ мастер байдлаар илэрхийлж ирсэн юм. Энэ тулааны тактикаар бол нилээд сул тааруу байдалд байхдаа ч Путин өөрийн өрсөлдөгчийн алдааг ашиглах явдал байв. Тиймээс Путин Сирийн ерөнхийлөгч Асадын армийг бөмбөгдөх гэсэн АНУ-ын заналхийлэлийг ашиглан, 2013 оны төгсгөлд уг заналхийлэлийг зайлуулж, Ойрхи Дорнодод алдагдаад байсан Оросын байр суурийг эргүүлж авчирав.

 

ДАВИД ЗИГЕЛХЕЙН: Тийм бас үгүй, зах зээлд Хятадтай худалдааны дайн хийж байгаа энэ үед ч Оросын эдийн засаг бидэнд асуудал учруулж  чадахааргүй, хэтэрхий жижиг. Энэ эдийн засаг зэрлэг баавгай биш, харин яаж амьдрахаа хайж  буй жижигхэн мэрэгч амьтан. Шүд, хумсаараа хоолонд хүрэх замаа ухан малтаж буй жижигхэн амьтантай адил... энэ нь эгдүүцэл төрүүлж байна. Ямар ч гэсэн уур цухал хүргэгч юм.

 

АЛАН СЕВЕЛЛ: Том газар нутаг бол тэд жижиг орноос өөрөөр ажиллах, заримдаа өөрийн хилийн гадна ажиллахыг албадсан хувь тавилан гэж Орос мэдэрч байна.

Гэхдээ Орос болгоомжтой байгаа юм. Хэрэг дээрээ Путин урьд нь Оросын газар нутаг байсан бөгөөд Украйнд зүгээр л ёс төдий хамаарагдаж байсан Крымийг өөртөө нэгтгэсэнийг эс тооцвол хуучин Зөвлөлтийн "Улсуудаас" нэгийг ч дахин нэгтгэх гэж оролдоогүй билээ. Бидэнд одоогоор хуучин Европын хувиа бодсон үзэл саад болж байна.

 

Америк хориг тавих юм бол бид хариу барина гэж сүрдүүлж буй Германаас үүнийг бид харж байгаа билээ. Хэвлэлийн мэдээнээс иш татья. Хэрэв сенат Орост шинээр хориг тавихаар санаархаж байгаа бол бид АНУ-ын эсрэг арга хэмжээ авна гэж Герман  заналхийлэв" гэж энд бичжээ. Учир нь хориг эцсийн эцэст Германы фирмүүдэд хохирол учруулна гэж тэд үзэж байна.

 

"Файненшл Таймс" сонинд нийтлэгдсэн “ Оросууд Путины дэглэмээс болж зовж байна” өгүүлэлийн тухайд уншигчдын тайлбар.

 

СТОНЕ ГОЛД ХАН: Зохиогч болон тайлбар бичигч-уншигчид мөн манай масс-медиа “системийн” илэрхийлж байгаа төвшин бүр хэрээс хэтэрчээ. 2011 онд жинхэнэ эсэргүүцэл байсан. Харин өнөөдөр болж байгаа зүйл бол "аягатай цайн дэх шуурга" гэгчээр юм. Навальный бол Оросын үндэсэрхэг үзэлтэн, өөрөөс өөрийг үзэн ядагч мөн. Орост хэнийг харахыг хүсэж байна, түүнтэйгээ болгоомжтой байхтун: ямар нэг агшинд та түүнийгээ хүртэж магад.

 

ВАЛДЕМАР: Хэдийгээр бодит орлого буурсан таван жил ард байгаа ч гэсэн Путиныг талархан дэмжих түвшин урьдынх шигээ 70 хувь байна. Тэрээр 2000 оноос хойш засгийн эрхэнд байгааг бод. Нөгөө талаар, манай зүүн либераль, масс-медиагийн хайрт найз Обама 67-оос дээш хувиар талархал хүлээж байгаагүй. Энэ нь зөвхөн ерөнхийлөгчийн эхний хугацааных шүү. Харин Путин ихэнхи хугацаандаа энэ чадавхиа хадгалж үлдсэн бөгөөд түүний чадавхи барагдах болоогүй байна.

 

АЙРМАН 48: Итгэж болох нэр хүндтэй бүх эх сурвалжаас үзвэл Оросын ард түмэн Владимир Путин, түүний бодлого, үйл ажиллагааг дэмжсэн хэвээр байна. 2017 оны "Пью рисерч" судалгааны төвийн илтгэлд "Ерөнхийлөгч Владимир Путиний гадаад хэргийн талаархи ажилгааг Оросуудын ихэнхи нь өндөрөөр үнэлдэг бол харин эдийн засгийн бодлого ба авилгатай тэмцэх арга хэмжээний нь талаар гутранги хандаж байна” гэсэн өгүүлбэр бий. 2014 онд гарсан үймээн, Украйнд болсон мөргөлдөөн мөн Крымийг нэгтгэсэн үйл явдлын дараа ч Оросын лидерт итгэх итгэл өндөр хэвээр үлдсэн... Иймээс миний хувьд Оросын ард түмэнд сэтгэл татагдаад байх юм юу ч үгүй. Өнөөдөр, манай энэ үед, тэд дарангуйлагчаа чөлөөтэй сонгож, түүний үйл ажиллагааны төлөө санал өгч байна. Европ маягийн парламентийн ардчилалын оронд тэд фашизм дарангуйлалыг чөлөөтэй сонгосон. Энэ сонголтынхоо төлөө тэд коммунизмтай салах ёс хийх үед амссан шигээ тийм задрал уналтыг хүртээсэй гэж би хүсэж байна. Өөрийн алдаан дээр суралцахын оронд Оросууд алдаагаа давтсан.

 

AZRgndFan: Хэлэлцүүлэгт оролцогчдын нэг Орост Путины нэр хүнд өндөр байгааг дурьдлаа. Энэ бол үнэн. Тэнд Путинийг зөвхөн эх орондоо хайртай гэдгээр төдийгүй бас Ельциний үед ажиллаж байсан авилгалын схемээс олныг үгүй болгосоны төлөө хайрладаг юм. Тэр үед, хэдийнээ коммунист биш болчихсон оронд коммунист асан боссууд асар их ашиг орлого хурааж байсан. Путин хэдийгээр Барууны хувьд найз-холбоотон биш ч гэлээ, үнэн хэрэг дээрээ Барууны дайсан биш. Иймээс Оростой харилцах нь хамгийн зөв зам.

Европын нөлөөнд Орос хүчтэй автсан орон. Тиймээс Европын Холбоо дотроо Орост дайсагнан хандах төвшингөө эрс бууруулж, өөртэйгөө илүү нээлттэй худалдаа хийх боломжийгтүүнд олгох хэрэгтэй. Оростой дайсан мэт харьцах ёсгүй.

 

ПОПКОРН ЖУРНАЛ: Дундаж Орос хүн АНУ-ын тухай бас л ийм зүйл ярьж чадна гэдгийг та нар ухаардаг уу? Танайхны солиотнуудын өдөр тутмын ээлжит буудлага, арьс өнгөний хүчирхийлэл, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ гэх мэтийг тэд харж байгаа... Ер нь хөнгөн гоомой дүгнэлтээс зайлсхийх хэрэгтэй. Шуугиан тарихын тулд зориуд засамжилсан, тайрч танасан, "бүлэглэлүүдийг" татахын төлөө бүгд тэмцэлдсэн, ямар ч үнээр хамаагүй үзэгч уншигчдын араас хөөцөлдсөн манай масс-медиагаас авсан мэдээллүүдээр улс орныг бүү шүүгтүн.

 

Г.Төртогтох

Сити их сургууль Доктор Рh'd