Дуучин Насаа охиноо аавтай болгосон уу
2019/08/19
Дуучин Насанбуян буюу Насааг Зууны манлай Б.Сараагийн ганцхан шавь нь гэдгээрээ олны танил болсон. Харин өдгөө Улсын филорманийн гоцлол дуучин гэдгээр нь сайн мэднэ. Уран бүтээлийг сонсдог фэнүүдтэй ч хэдийнээ болоод амжсан. Тэрбээр ганц бие ээж. Сүүлийн үед дууч бүсгүй "Үүрд хайрлаарай" дууны клипэнд тоглосон залуутай хайр дурлалын холбоотой гэх шар шувуу нисэх болов. Түүний хайрыг татсан залуу нь О.Хэрлэнбаяр бүжигчин мэргэжилтэй бөгөөд "Монгол модель" агентлагт загвар өмсдөг.
Энэхүү гэрэл зургийг тэд нэгэн гэрэл зургийн студийн рекламны зураг байсан хэмээн тайлбарлаж байсан удаатай. Харин хосууд хамтдаа авахуулсан нялуун зургандаа тайлбар өгөөгүй байгаа юм. Хайр сэтгэлийн холбоос уу, рекламны зураг авалт уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.