Дуучин альтернатив Отгоо хэмээх нэрээрээ танигдсан дуучин Х.Отгончимэг өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа бусдаас ялгарч явсан цаг саяхан. Тэрбээр нөхөрт гарч, дөрвөн хүүхдийн ээж болон урлагаасаа хөндийрөөд байсан билээ. Тэгвэл дууч бүсгүй ийнхүү урлагтаа эргэн ирлээ.

Хар өнгийн хувцас, дэгжин шилээр имижээ бүрдүүлсэн түүний уран бүтээлүүд ч бусдаас содон Отгоо шинэ пянзны нээлтээ хийж, олон фэнүүдээ баярлуулав. Тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Анхны бие даасан тоглолтоосоо хойш тайзнаа цөөхөн гарсан гэхэд болно. 

"Пянз сонирхогчид маань өргөн мэдрэмжтэйгээр уран бүтээлийг сонсдог учраас тэд нартаа зориулан бэлэг барьж байна. Миний пянзыг худалдан авах, авахгүй нь хамаа байхгүй. Угаасаа Монголын урлагийн ертөнц хөгжилтэй орнуудтай харьцуулахад жижгэвтэр юм чинь. Тэглээ гээд энд түүртэлгүйгээр уран бүтээлээ хийж байгаа нь уран бүтээлч хүний чанар биз" хэмээв.