У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дахин УИХ-д өргөн барих гэж байна
2019/08/21
Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрчээ. Тодруулбал Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхийн 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тэд дахин зохион байгуулалтанд орсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг ирэх 9-р сарын дундуур юм уу? 10-р сарын эхээр гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
Энэ мэдээллийг ч хэдийн авсан Ерөнхий Сайд У.Хүрэлсүх эрс, цочмог дайчин үгээ дахин хэлж эхэлсэн төдийгүй улс төрийн хурц хийхээр бэлтгэж эхэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг мөнөөх л Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Амарзаяа нарын УИХ-ын 22 гишүүн гаргах гэж буй агаад одоогийн байдлаар албан бланк дээрхээ гарын үсгээ хараахан зурж эхлээгүй байгаа аж.
Дахин сануулахад 2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Гэвч хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.
Э.Мягмар
sonin.mn
DABAASYREN · 2019/08/23
Bi enentei enengyi bie daagaad garna gej bodoj bga shd
Зочин · 2019/08/22
энэ юу ч хийж чаддаггүй цүнх баригч огцорвол таарна
Ард · 2019/08/21
Тэгвэл ч естой ганцаараа байсан ч гал тогооныхоо балиусыг аваад гарна да эх орон нутаг год ус хэрэгтэй
зочин · 2019/08/21
улсаа боддоггүй новшнуудыг нам цавч ард түман чиний талд
зочин · 2019/08/21
Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат ................үхэж байсан амьсгаанууд...............
Зочин · 2019/08/21
ОДОО МАНАЙ ОРОНД 2танхимтай НЬ илүү ТОХИРНОДОО ТЭР ТАЛААР ЯРИХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ
Зөв · 2019/08/21
Сүрданзанг унага
Бат · 2019/08/21
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
Zochin · 2019/08/21
Eronkhii saidaa ogtsruulakhaas oor ajil alga uu ene uls oron,ovliin beltgel geed ikh um baina shuu oorsdoo sanaachlagatai ajilla ard tumen ta nariig orshookhgui shuu
Zochin · 2019/08/21
Yg um khiigeed ekhlekheer ni shees ni goojloo yu. Ta nariig bodvol ene khun chini um khiigeed baina shuu nudee neegeed khar ard tumnee bodooch shiree sandalaa bodotsgookhoor
Zochin · 2019/08/21
Chi nuguu aldart 10 xybiin obogtoi said u
Зочин · 2019/08/21
Танхимын сайд нар луугаа томроод байвал тэд У.Хүрэлсүх таныг сэгсэрчих байх шүү Та бол УИХ-ын гишүүн биш харин Сайд нар чинь бүгд УИХ-ын гишүүд Төр талаасаа бол бүгд таны дээр байгаа лувгарууд Гэхдээ Та бол энэ цаг үед Монголын төрд байж л байх ёстой фигур
Зочин · 2019/08/21
60 terbumiinhan suirliin irmeg deer
Зочин · 2019/08/21
Заас яг харагпдаач