Дэлхийн хамгийн шилдэг порно жүжигчний жагсаалтын 119 байрт цагтаа багтаж байсан Женни Ли гэх 36 настай бүсгүй Лас Вегас хотын гудамжны харанхуй хонгилд амьдарч байгаа талаар телевизийн нэвтрүүлэг цацагджээ. 

Гэхдээ тэрбээр орон гэргүй амьдралыг өөрөө сонгосон бөгөөд энэ агуйгаа орхих бодолгүй байгаа аж. Голланд уран бүтээлчид Лас Вегасын газар доор хонгилийн систем гэх баримтат кино хийх үеэрээ түүнийг олжээ. Уг кино нь хотыг үерийн уснаас хамгаалах хонгилын талаар үйл явдал гаргахын зэрэгцээ тэнд амьдарч буй орон гэргүй хүмүүс хэрхэн энд оромж хийж байгааг дүрслэн харуулсан баримтат кино аж. 

Кино уран бүтээлчид түүнээс "Та порно жүжигчин байсан гэл үү " хэмээн асуутал, Тийм ээ би маш алдартай байсан, маш их ч гэж дээ бага зэргийн танил л байсан байх хэмээн хэлжээ. 

Женни Ли одоог хүртэл дэмжигч олонтой бөгөөд цахим орчинд түүнийг дагагч 45 мянга хүрсэн бөгөөд жилийн өмнө л гэхэд түүний хамгийн сүүлийн киног интернэтэд оруулж байжээ.  

Экс порно жүжигчин бүсгүй одоогийн амьдралын орчиндоо сэтгэл хангалуун байгаа гэдгээ ч хэлжээ. Түүнчлэн өөрт нь хэрэгтэй бүх л зүйл байгаа гэдгээ ч ярьсан байна. 

"Хонгилд амьдарч буй хүмүүс маш хүнлэг, би энд илүү олон ухаалаг найзуудтай болно гэдэгтээ ч итгэлтэй байна" гэж ярьжээ. 

 

She shares the 300km-long home with 300 other homeless people, where some have lived in the tunnels for many years.

Life in the tunnels is not always easy as rain water can fill them up quickly and wash away the "homes".