Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ Лос-Анжелес Лейкерс баг 2019-2020 оны улирлын урьдчилсан тоглолтын хуваариа гаргасан бөгөөд хуваарийн дагуу хоёр тоглолтоо Хятадад хийхээр болжээ.

Тус баг нь 10-р сарын 5-18 хооронд нийт зургаан тоглолт хийхээс дөрвийг нь Калифорни мужид Голден Стэйт Уaрриорс багийн эсрэг тоглох бол Шанхай, Шенжень хотод Бруклин Нетс багийн эсрэг хоёр тоглолт хийх хуваарь гарчээ.

 НБА-ийн 2018-19 оны улирлын тоглолт дуусч Торонто Рэпторс баг 2019 оны НБА-н аварга шалгаруулах шатны тоглолтонд Уарриорс багийг ялж, анх удаагаа НБА-ын аварга баг болсон билээ.

 

Эх сурвалж:CCTV.com