Маргааш, нөгөөдөр нийслэлийн бүх замыг хаана
2019/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг маргааш 14:00 цагаас нөгөөдөр оройн 20:00 цаг хүртэл бүрэн хаах юм байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг маргааш үдээс хойшоос эхэлж нөгөөдөр орой хүртэлх хугацаанд Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаагдана. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэв.
Зочин · 2019/09/01
Davraad bgaarai
Нээрээ чам шиг · 2019/09/01
Нээрээ чам шиг зусарч юмнууд олон байгаа тул ийм байгаа юм.
Хүннү · 2019/09/01
Орос , Хятад 2 манай мөнхийн хөрш бидэнд өөр хөрш байхгүй. Хөрш гэдэг маань хил залгаа орших энэ хоёр ард түрмэн юм даа. Яадаг юм 1,5 өдөр зам хаагаа л биз хотыхон ямар ажилтай биш дэмийл сэлгүүцэж байдаг биз дээ . Ер нь бидний өнөөгийн арчаагүй байгаа чинь УИХ,Төр засагт биш тэднийг сонгосон бидэнд байгаа юм.
matilda · 2019/09/01
Дарга нарыг шүтдэг · 2019/09/01
Оросын нэг дарга ирлээ гэж 1.5 сая хүний амьдралыг 2 өдөр зогсоож байх гэж. 1990 оноос өмнөх нөгөөх дарга нарыг шүтдэг коммунист нийгэм санагдчихлаа. Баттулгын байгаа царай. Орос гэхээр үнэхээр унаад өгөх юм аа. Нөгөөдүүл нь Монголчуудыг үнэн авч хэлэлцдэггүй, ер нь их дээрэлхүү, милитарист улс шүү дээ. Тэр жил Лавров бил үү Оросын Гадаад Явдлын Яамны сайд ирэхдээ жинстэй, бараг биеийн тамирын хувцастай ирж дээрэлхсэн. Одоо Оросын дарангуйлалд эргэж орох нь л дээ
Anhaa · 2019/09/01
Ooroos chini busad humuus ajil amidralrai baidagshtee noyon yerongiilogchoo
Ээээ · 2019/09/01
Бүхэл бүтэн улсаараа ажил амьдралаа зогсоож байдаг. Үнэхээр өрөвдөлтэй буурай оронд амьдрах юм даа
Муу оросууд · 2019/09/01
Оросууд насан турш Монголыг дээрэлхэх юм. Энэ тэнэг Баттулга орос эхнэртэй, тэгээд бас гадаад хүн гэхээр оросыг боддог болохоор эд нарт дээрэлхүүлэх дуртай гэж жигтэйхэн