Катар улсад болох 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны эмблемийг танилцуулжээ. Эмблемийн загвар нь Арабын соёлын онцлох элементүүдийг шингээжээ.

Загварын хувьд ДАШТ-ий цомын хэлбэрийг давтан гаргахаас гадна бэлгэ тэмдэг нь Араб болон Персийн булангийн бүс нутагт өвлийн улиралд зүүдэг ноосон алчуурыг санагдуулах аж. Цомын хэлбэр нь наймын тоог давхар бэлгэдэн харуулсан нь ДАШТ-ий тэмцээн 8 цэнгэлдэх хүрээлэнд болохыг сануулж байгаагаас гадна хязгааргүй гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.

Дашрамд дурдахад, Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтууд 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд Доха, Лусаил, Аль-Вакра, Аль-Хор, Ар-Райян, Умм-Салаль, Аш-Шамаль гэсэн 7 хотод явагдана.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг