Сонгинохайрхан дүүрэгт нэгэн этгээд олон хүн хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс "манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ" гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

Ингээд Ачит118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсэж, гэртээ орж хутга авч гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.