Холливудын жүжигчин Жонни Деппийн кинонд тоглосон монгол бүсгүй
2019/09/12
2016 онд Англид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн Б.Ганчимэг Холливуудын кинонд жүжигчин, загварын томоохон карьерийг нэгэн зэрэг эхлүүлж амжилтанд хүрч яваа анхны Монгол эмэгтэй болоод байна.
Тэрбээр өмнө нь “Ex machina” “Wonder women” Fast and Furious6” “Ronin47” зэрэг кинонуудад тоглож байжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон Венецийн 76 дахь кино наадамд алдарт жүжигчин Жонни Деппийн продюссерлэсэн “ Waiting for barbarians” кино нээлтээ хийхэд Ганчимэг улаан хивсний ёслолд нь оролцжээ.
“ Зэрлэгүүд хүлээхгүй” хэмээх уг кинонд хоёр ч монгол жүжигчин тоглосны нэг нь МУГЖ Д.Гүрсэд гуай бол нөгөө нь Их Британид Gana Bayarsaikhan нэрээр аль хэдийн танил болсон Б.Ганчимэг байсан юм.
Энэ киноны гол дүрүүдэд Жони Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс зэрэг нэрт алдартай жүжигчид тоглосон байна.
Gana Bayarsaikhan нь GO, Ashish , Gucchi зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож байсан модель юм. Тэрбээр энэ удаагийн Венецийн наадамд “ Ashi COuture” цагаан өнгийн даашинзаар гоёжээ.