Чанга яригчаар дуудахад ирэхгүй бол машиныг нь "шууд ачих" өөрчлөлт оржээ
2019/09/12
Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамладаг болоод олон жилийн нүүрийг үзэж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл журамладаг бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан хэзээ ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгдэж байгаагүй юм. Машин эзэн нь гарч ирээд гуйсан ч шууд л ачаад явчихдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл дээрх журмыг энэ оны зургадугаар сарын 07-ны шинэчлэн баталжээ.
Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон байна. Хэрэв энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөөнө. Хэрвээ жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь журамлах аж.
Зочин · 2019/09/12
ХҮҮХЭД ХУУРЖ БАЙГАА МЭТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ДЭЭ. МАШИНААСАА ХОЛДСОН ХҮН СОНСОХ УУ.ГУРВАН УДАА ЧАНГА ЯРИГЧААР ДУУДСАН ГЭДЭГИЙГ ХЭН ГЭРЧЛЭХ БОЛЖ БАЙНА.ЗОГСООЛОО ХАНГАЛТТАЙ БАЙГУУЛЧИХААД АРГА ХЭМЖЭЭГЭЭ ТООЦ. ЖОЛООЧ НАР АЛИ БОЛОХООР БУСДАД СААД БОЛОХООРГҮЙ МАШИНАА БАЙРЛУУЛЖ БАЙГАА ӨЧҮҮХЭН ЗӨРЧИЛӨӨР НЭГ ХЭСЭГ НЬ ХОХИРЧ НӨГӨӨ ХЭСЭГ НЬ БАЯЖИЖ БОЛОХГҮЙ ДЭЭ . ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ҮҮН ДЭЭР АНХААРАЙСАЙ .
ЗОЧИН · 2019/09/12
ЭНЭ ЖУРМАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ӨЧИГДӨР ТЭГЭЖ ЗАРЛАХ БАЙТУГАЙ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ МАШ ХУРДАН АЧИЖ БАЙГААГ ӨӨРИЙН БИЕЭР ҮЗЛЭЭ. МАШИНЫ ДОХИОЛОЛ ДУУГАРАХАД ЦОНХООР ХАРААД ОЧИХОД 3 МИНУТ Л БОЛСОН БАЙХ ТЭГЭХЭД ЯГ ЧИРЭЭД ЯВАХАД БЭЛЭН БОЛСОН БАЙСАН. ХАРЖ БАЙСАН ХҮН НААД ХҮМҮҮС ЧИНЬ 3 ТАЛААС НЬ ЗЭРЭГ АЖИЛЛААД ЯГ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ Л АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ БАЙНА. 1 ДҮГЭЭР ЭГНЭЭНД ЗОГСООГҮЙ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СААД БОЛООГҮЙ БАЙСАН МАШИНЫГ ШҮҮ. ИЙМД ЭНЭ ЖУРМАА ХЭРЭГЖҮҮЛВЭЛ САЙН БАЙНА. ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДЛАА БИЧЛЭЭ ШҮҮ.
ebi · 2019/09/12
гөлөгнүүд