Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг нээлтийн үеэр тус продакшны жүжигчин Г.Алтаншагай "Хэдийн бэ" нэвтрүүлэгт оролцсон юм. Хамгийн анхаарал татсан зүйл нь түүний 50 мянган төгрөгийн үнэтэй оймс байлаа. Жүжигчин залуугийн энэ өдрийн хувцаслалтдаа 8 сая 850 мянган төгрөгийг зарцуулжээ.