Оросыг дагагсдын ороо нь гарсан бол хэлэх хэдэн үг байна
2019/09/13
Халх гол, Путин, орос ах гээд Монголын нийгэм өнгөрсөн хэд хоногийг хийрхлийн байдалд өнгөрөөлөө. Энэ бүхнээс хараад Оросыг шүтэгч зарим нэг нөхдөд хэлэхэд бид өнгөрсөн соц нийгэмд яг л ийм байсан. Бүх зүйл орос мэргэжилтний захиргаа, зандралт дор болдог байв.
Энгийн нэг үйлдвэрийн даргын тушаалаас эхлээд төрийн тэргүүн нь шийдвэр гаргахдаа Кремль рүү утас цохидог байсан он жилүүдийг бид мартаагүй байна. Тэр үеийг мэдэрсэн өдөр хоногуудыг сая үдэв. Орос даргын зандралтад манай том дарга нар яаж нохойн гөлөг шиг болдгийг бид нүдээрээ харлаа. Орос дарга зандрахад Сүхбаатарын талбайг, уулын замыг хэрхэн мэрийж угаахыг харж авав. Уг нь бол ард түмнийхээ төлөө энгийн өдрөөр ч зам, талбайгаа угааж цэвэрлэж байх ёстойсон. Энэ яахав гэхэд, цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагынхан гадны мэргэжилтний заавраар яаж ард түмнийхээ амыг барьж байгааг мөн харав. Монгол Улс, Монголын ард түмэн том гүрний хараанд байвал яах байсныг анзаарав уу, ер нь. Өөрсдөө биш, өөр хүний заавраар дарамтлаад байх юм.
Айлчлал Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхацсан нь онцлог байв. Халх голын дайныг энэ цагт өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа ч Монголын газар шороонд үүрд нойрссон монгол, орос цэргүүдийн гавьяаг бид мартах ёсгүй, ямар ч үед хүндэтгэлтэй хандах учиртай. Харин хичнээн хоногийн өмнөөс бэлдэж, хүлээлт үүсгэсэн Оросын ерөнхийлөгчийн сүртэй эхэлсэн айлчлал даржин дууслаа гэж ажиглагчид дүгнэж байна. Айлчлалын дараа хэдэн санамж бичиг л тэврээд хоцров. Манай Батлан хамгаалах яам зэвсэг техникийн гэрээг үргэлжлүүлэн хийнэ гээд хөөрөөд байгаа. Гэрээ хэлэлцээрээ дуусгах нь зөв л байх. Гэхдээ хоёр хөршийнхөө хэнтэй нь байлдах гээд хэнээс нь зэвсэг аваад байгаа юм бол. Ядахдаа дуугүй хийж болдоггүй ажил уу. Путины айлчлал хоёр ядуу айл нэг нэгэндээ зочилж байгаа мэт гунигтайдуу үйл явдал боллоо гэмээр ч юм уу. Тэднийх ч юм өгсөнгүй, манайд авъя гэсэн ч юм байсангүй, тэгсгээд л болоод өнгөрөв. Үйл явдлыг харж байхад, бид хэт нэг талыг барьж дөвчигнөж байж тусалж дэмждэг улсуудаа үргээчих вий, гурав дахь хөршийн бодлогодоо сэв суулгачих вий гэсэн болгоомжлол төрж байна. Оросыг дагаж ороо нь орогсод нэг зүйлийг мэдэх хэрэгтэй байна. Урд хөрш дайсан биш, хойд хөрш ах биш. Нийгэм ч энэ гажиг ойлголтоосоо даруй салах хэрэгтэй юм. Угтаа бол зүгээр л манай хөрш хоёр орон гэдэг утгаар нь эн тэнцүү харилцах, хандах ёстой. Гурав дахь хөршдөө ч тэр, тэнцүү ханд. Сайнтай муутай, өөр өөрийн эрх ашигтай улс үндэстэн, хүн төрөлхтөн гэдэг утгаар нь тэгш, эн тэнцүү хандах ёстой. Хэт нэг талыг барихгүй тэгж тэгш хандаж сурч гэмээнэ бидэнд ч мөн тэгж хандана.
Эрх баригчдын гар хөл болсон ногоон малгайтнууд орос мэргэжилтний үгээр ард түмнийг яаж тохуурхахыг бид сая харав. Тэд эргээд сэргэхэд бэв бэлэн байна. Путины эсрэг жагсчих вий гэхээс үхтэлээ айсан бололтой, тэд. Харин ч зарим жагсаалыг нь өөрсдөө зохион байгуулж, хэлэх гээд чадахгүй байгаа үгээ тэднээр хэлүүлж, шахаанд орвол тэдэн рүү бухаж бултаж болох байсан биш үү. “Аа, эд нар дандаа ингэж байдаг юм гэсэн юм яриад, ардчилсан орны иргэд шиг хээв нэг сууж болох л байсан. Ардчилсан орны нүүр царай иймэрхүү л байдаг. Жагсаж л байдаг, эсэргүүцэж л байдаг, ердийн л үзэгдэл шүү дээ. Гэтэл анх удаа шүүмжлэл харж байгаа мэт, хааж боогоод, шөнө үдшээр хаалга үүдийг нь нүдэж дарамтлаад юу болов оо.
Оросыг дагагсдад дахин нэг үг хэлье. Хэрэв Америкийн ерөнхийлөгч Трамп Монголд айлчилж ирвэл заавал жагсаарай. Ингэж байж л бид ардчиллаа аварч, хамгаалж үлдэнэ. Өнгөрсөн хэд хоног эрх баригчид танигдахааргүй өөр болсон. Юун ардчилал, эрх чөлөө, юун үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хаа сайгүй хааж боож мөрдөж эхлэв. Харин манай сэхээтнүүд бахархмаар сайн байлаа. Тэд хэнээс ч айлгүй үгээ хэлж, үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр тарааж байсан. Яаж ч дарсан тэд Хонконгийн ардчилагчдаас ч илүү гарахаар байж чадлаа. Тэд бол бусдаас илүү уншиж мэдсэн, юмыг өөрөөр харж чаддаг, анализ дүгнэлт нь бодитой, боловсрол мэдлэг өндөр учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Ийм л үзэл бодлоосоо урвадаггүй зоригтнууд хаана ч ардчиллын бат суурь болсоор байдаг билээ. Тэднийг хараад Монголд ямар ч дарангуйлагч гарч ирсэн ардчиллыг дийлэхээсээ өнгөрсөн юм байна гэх бахархал төрж байв. Ардчилал ард түмний ухамсарт бат суусан юм байна гэж харлаа.
Хүннү · 2019/09/14
Өдрийн сонин хэт нэг талыг барьж бичсэн байна. Сайн муу талыг тэнцүү бичих хэрэгтэй. Шууд л яасан "атаархуу" нөхөр вэ? гэсэн ойлголт төрхөөр зүйл нийтэлж. Орсуудад тэгэж их атаархал төрхөөр гүйсэн юм байхгүй. Тэдэд хүний шээс гоожуулхаар овойж оцойсон зүйл өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой.
Зочин · 2019/09/14
Дэлхийн 2-р дайны төгсөглөөр Монгол улсыг хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байхад Ялтад И.В. Сталин Рузвельт , Черчиль нарт тулгаж байж Монголын статус квог тэднээр зөвшөөрүүлж , улмаар 1961 онд манай улс НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүн болсон түүхийг ямар ч "ухаантан" үгүйсгэж чадахгүй
Зочин · 2019/09/14
20-р зууны эхээр 700 мянган хүн амтай (ихэнх нь лам нар) сөнөхдөө тулаад байсан Монгол үндэстнийг яр тэмбүүнээс нь салгаж дэлхийн данстай бологсон Оросуудыг хараан зүхээд хэрэггүй л болов уу даа Сталинизмын харгис дэглэмийн үед Оросууд ч гэсэн бөөн бөөнөөрөө буудуулсан даа хөөрхийс
Зочин · 2019/09/14
П нүүдийг цаг нь ирээд хүчтэй болохоороо бүгдийг нь барьж хориод, алга болгоод, ам нээсэн болгоныг далдруулнаа. Та нар одоогоор ингээд амаа дарвайлгаад байж л бай. Нийгэм солигдохоор муу хэлсэн болгоныг барьж хориод босч суухыг чинь заахаа бид мэднээ нэг. Аан тийм эрх чөлөө, хувийн эд хөрөнгө, унаа, байр сав, гадаад дотоодод аялана энэ тэр гэж хуцацгаад байв Бүх зүйл Улсых байх болно. Чиний гэх зүйл үгүй. Бүхнийг зөвхөн эв хамт найрамдлын төлөө, зарцуулах болно. Том том хөшөө барина. Сайхан бүх нийтийг хамарсан жагсаал зохион байгуулна. Хамгаас ариун орос ах нар бидэнд жаргалын дээдийг эдлүүлнэ. Та нар дагагтун. Ура нөхдөө.
Иргэн · 2019/09/13
Бид одоо хэн байх яахав. Өмнө нь хэн байснаа санах хэрэгтэй. Хүнд хэцүү үед хэн гар сунгаж туслаж байсныг залуу үе маань харин ч санах ёстой. Хүний тус мартах ч сайн зүйл биш л байх. Орос ах нарын тус ихээ их. Дургүй байсан ч Үнэнд гүйцэгдэнэ шүү
Өвгөн · 2019/09/13
цэвэр хужаагийн шээс эрлийз,хурлийзийн сараачсан зүйл байна. ТҮЙ
Ороо нь гараагүй байна · 2019/09/13
Энэ комментуудыг харахад ороо нь гараагүй, оросыг хараад гозойчихдог юм нь буугаагүй байна шүү дээ
Оросын талыг баримтлагч · 2019/09/13
Маанаг золиг вэ? бичсэн юм аа эргээд уншаач.
зочин · 2019/09/13
Ардчилсан авлигалчууд Ан нам шүүдээ
Болд · 2019/09/13
БААТАР БАТ ҮҮЛ 2 НЭРЭЭ НУУЦАЛЖ БАЙГААД БИЧСЭН БИЧВЭР ЮМ ШИВ.
Зочин · 2019/09/13
Хэцсссс үхсэн элийний нь чинь ардчилал улс орныхоо хамаг өөдтөй өнгөтөй болгоныг хуу хулгайлж өөртөө зөвшсан хулгайч Бат-үүл бах Баабар хужаа Ганболд М. Энхсайхан нарын эрлийз хурлийз хог шаарнуудадаа л сайхан байгаа ардчилал биз. Өөрт итгэсэн ард түмнээ хар масс хэмээн доромжилж тэдний сэтгэ зүтгэлээр өндөр албан тушаалд гарч одоо оросоор бас хэнээр ч юу ч заалгахгүй гэж улин хуцаад байсан ардчилалын гэх тодотголтой эрлийз хурлийз ноход Америкаар хамаг юмаа заалгаад улсын бүхий үйлдвэр өнгөтөй өөдтөйг нь хулгайсан хулгайч нар Янкуудыг нэг зандарахад улсыхаа хамаг баялагийг гадны хулгайч нарт барьж гүйгээд шийтгэгдэх баригдах болохоор зугтан очдог АРДЧИЛСАН НЭР ЗҮҮСЭН өмхий хар нийгмийн тогтолцоогоо магтах гэж оролдоо шив. Энийг бичсэн хар фязда сэтгэцийн эмгэгтэй ардчилал гэгч хийрхэлтэй өмсөх хувцас үгүй идэх хоолгүй хоолыг нь булааж идээд бусад луйварчидтайгаа хуваагаад байхад хүртэл мэдэхгүй амьтан байна даа.