Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа
2019/09/16
Хэзээний гал цогтой МУГЖ, дуучин Т.Ариунаа бага байхдаа "галзуу" бус ихэд даруухан охин байсан гэнэ. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багаасаа хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн байжээ.
Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ л олны танил болж. Сурагч байхдаа хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт гоцлол дуучнаар дуулж байжээ. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэдэг. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон аж.
Ийн багаасаа авьяасаа нээсэн Т.Ариунаа өдгөө олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучин болсон цоглог, хөдөлмөрч дууч бүсгүй өдгөө Европын орнуудад аялан тоглолтоо хийж яваа гэнэ лээ. Зураг түүх өгүүлдэг хэмээдэг түүний наймдугаар ангийн сурагч байх үеэсээ өнөөг хүртэлх төрхийг нь хадгалсан нандин зургуудаас нь сонирхуулж байна.
Зочин · 2019/09/19
Сайн бна аа! Мглчуудынхаа магнайг тэнийлгэж яваа.
Zochin · 2019/09/18
Uneniig ni xelj baigaach, byx yom ni xiimel xymdxan muuxai xyy, en sh de
зочин · 2019/09/18
сайхан бүсгүй
Иргэн · 2019/09/17
Мундаг хүүхэн шүү. Амжилт
зочин · 2019/09/17
Өдийн насанд биеэ сайхан авч явдаг цоглог бүсгүй баяр хүргье