Жүжигчин Б.Тамирын ихэр заяаны түүхийг аав нь ийн хуучлав
2019/09/18
СТА Б.Тамирыг МУГЖ О.Бат-Өлзий, МУГЖ Б.Сарантуяа нарын хүүхэд гэдгийг уншигчид сайн мэднэ. Тэгвэл тэрбээр их бөгөөд тэдний хувь заяаны талаар аав нь ийн сөхөн хуучилсан юм.
МУГЖ О.Бат-Өлзий: Ихэр хүү, охинтой болсон минь
Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо. Удалгүй гурван сар гарантай байхад нь драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайз нь дээр гарахдаа гэдэсээ живчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай бригад явлаа.Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсаныг эхнэр дурсан ярьдаг юм. Сарын бригадаар сайн явж ирлээ эхнэр минь. Харин намар тулгар гэдэстэй төрөх нь өнөө маргаашгүй болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би Нямгаваа найруулагчаас
- Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө хүслээ
Нямгаваа : Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?
Бат-Өлзий : Үгүй дээ би аав болох гэж байна хажууд нь баймаар бна.
Нямгаваа : Улсын ажил, цалин авч байгаа бол ажилаал хий!
Ингээд говь руу бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утасаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1- р төрөхтэй холбогдлоо
Бат-Өлзий : Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?
Сувилагч : Жүжигчин Сарантуяа юу?
Бат-Өлзий : Тиймээ
Сувилагч чимээгүй болчихлоо миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа
Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр хүү, охин төрүүлсэн.
Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.
Бат-Өлзий : Хүү охин хоёроо.... гээд утасаа таслаад утасны путекнээс үсрэн гараад
-Би хүү охинтой болчихлоо...гээд орилход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ.Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагын (Сарантуяа) биеийг асууж байна.
Бат-Өлзий : Асуусангүй, мартчихажээ
Дашхүү ах : Тэнэг мал минь ээжийнхэн биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбооруу гүйлээ. Миний өгзөгнөөс утаа уйгаж байсан байхаа. Холбоонд очиж төрөхрүү залгуултал нөгөө сувилагч авч байна.
Сувилагч : Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утасаа тасалчих юмаа.Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн " Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү гэлээ. Намарын бригад бууж , эхнэрдээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа.
Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очидогүй юм гэлээ.Би театрын жижүүрт махаа орхиод гэрлүүгээ жирийлэглээ.
Хадамын жижиг өрөөнд бид амьдардаг байлаа. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихрүүд тайван унтаж байлаа. Ихрүүдийг маань ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулсан байлаа. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханьдаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэрьяагын нэрийг охиндоо өглөө,Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.
Энэ бол 33 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.
Хүннү · 2019/09/19
Сайхан гэр бүл та нартаа аз жаргал хүсэе