Дуучин Г.Эрдэнэчимэг анх уртын дууны "Шуранхай" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч нийтийн дууны ханхүү хэмээн нэгэн цагт цоллуулж байсан одоогийн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий болно гэж хэн ч бодоогүй нь дамжиггүй.

Тэгвэл хосууд өдгөө одонгийн хүүхдээ өлгийдөн авч өнөр гэр бүл болоод байгаа билээ.  Дуучин бүсгүй оюутан ахуй насандаа миссийн тэмцээнд оролцож  “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж  титэм зүүж явсан сайхан бүсгүй. Өдгөө дөрөв дэх үрээ өлгийдсөн хосууд шинэ клипэндээ хамтдаа тогложээ. "Эхийн дуу"-ны шүлгийг нь дууч ханьдаа УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан тэрлэж өгчээ.

О.Ариун