Нора Дагва амьдралынхаа ханиар гадаад залууг сонгожээ
2019/09/19
Д.Оюуномин буюу Нора Дагва загварт танихгүй залуус үгүй. Тэрбээр "Би өөрийгөө модель болж, загварын салбарт байр сууриа олно гэж огтхон ч төсөөлж байсангүй. Эршүүд, өндөр учраас сагс, волейболын тэмцээнд хүчээр ордог, “хөөрхөн охин” гэдэг ойлголтоос хол хүүхэд байлаа. Харин эгч маань намайг энэ салбарт хөл тавихад чиглүүлсэн хүн л дээ. “Үнсгэлжин” тэмцээнд орохдоо загвар өмсөгчөөр биш загвар зохион бүтээгчээр оролцдог байсан гэж бодохоор модель болно гэдэг ойлголт огтхон ч байгаагүй юм шиг байна. Гэхдээ эгчийнхээ ачаар тодорхой хэмжээнд энэ мэргэжлээр ажиллаж эхлэх сонирхол төрж 1999 оны Гоёл наадамд орж байсан юм. Гэхдээ тэр үед загвар өмсөгч, модель гэдэг ойлголт Монголд огт өөр байсан. Тодруулбал, над шиг өвөрмөц царайтай, туранхай модель бол хүний нүдэнд өртөхгүй, харин хөөрхөн, ялдам тийм л бүсгүйчүүдийг шилдэг загвар өмсөгч гэж хардаг байсан юм. Ингээд төд удалгүй эгч маань намайг Сингапур улсад ирж сурахыг зөвлөсөн. Тэнд очоод загварын чиглэлээр ажилласнаар миний карьер эхэлсэн гэж болно" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа анх удаагаа дэлгэж байсан билээ.
Өдгөө харь оронд амьдарч, ажиллаж яваа Нора Дагва саяхан өөрийн цахим хуудастаа найз залуутай болсноо тунхагласан юм.
Зочин · 2019/09/26
Засаад аваад явах нь ясын эмэгтэй хүний үүднээс
Зочин · 2019/09/26
Юу ч хэлэх вэ дээ. Охид бүсгүйчүүд нь залуусаа голоод байхаар яалтай билээ. Охид хормойгоо мэдэхгүй болсоноос Түрэг улс мөхөв.
Зочин · 2019/09/25
болж дээ, монголд бяд даах эр хүн байх биш, гүзээ, архи, тамхи, сулрал, худлаа ам банзалдахаас өөр юмгүй эрчүүл дүүрэн...