Монгол эмэгтэй Солонгос иргэнийг сүрдүүлсэн хэрэг гарчээ
2019/09/25

Өнгөрөгч 24-ны өдөр Монгол улсын иргэн А /35 настай/ Солонгос улсын иргэнийг сүрдүүлсэн хэмээн цагдаад баригджээ. Уг эмэгтэй гэр бүлтэй Солонгос улсын иргэн Б /63 настай/ -тэй өнгөрөгч 2-р сараас 5-р сар хүртэл дотно харилцаатай байсан байна. Тэрбээр “жирэмсэн болсон үр хөндүүлэх мөнгө өг” хэмээн нийт 12 удаа мөнгө нэхэмжлэн 120 сая вон авсан байна.
Урьдчилсан байдлаар Монгол улсын иргэн А-г байрны мөнгө төлөхгүйн тулд байрны эзнийг урхидсан хэмээн тогтоогоод байгаа ажээ. А нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир цагдаагийн байгууллагаас уг хэргийг дээд шүүхэд шилжүүлэн шийдүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж: http://mglradio.com






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    